Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрбум ам.доллараар хэмжигдэх В.Путиний айлчлал

Оросын төрийн тэргүүн В.Путин Ерөнхийлөгчийн суудалд эргэн ирээд удаагүй ч үе үе хөлгийн жолоо залж, томоохон түншүүдээрээ айлчилж байна. Тэрээр гурав дахь удаа Ерөнхийлөгч болсныхоо анхны төрийн айлчлалыг Герман, Францад хийсэн бол энэ удаа Хятадад гурван өдрийн айлчлал хийхээр урд хөршид хүрэлцэн ирлээ. Өмнө нь, Хятадад цөөнгүй удаа зочилж байсан В.Путин энэ удаагийн айлчлалаараа хоёр улсын худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх талаар голчлон ярилцах юм байна. Одоогоор хоёр улсын худалдаа эргэлт 84 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй бөгөөд 2015 он гэхэд 100, 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байгаа аж. Энэ зорилгод хүрэхэд Ерөнхийлөгчийн айлчлал нэлээд түлхэц үзүүлэх бололтой. В.Путинийг Бээжинд байх хугацаанд худалдаа, бизнесийн 17 том гэрээ байгуулж, гарын үсэг зурах төлөвтэй байна. Гэхдээ эдгээр гэрээ хэлцэл дотор удтал яригдсан боловч одоо хүртэл биеллээ олоогүй Хятадад 70 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх тухай гэрээ багтсан эсэх нь тодорхойгүй байна.
Худалдаа бизнесийн гэрээ хэлэлцээрээс гадна Сирийн нөхцөл байдлын талаар ч хоёр улсын удирдагч нухацтай ярилцах байх гэж ажиглагчид үзэж байна. Тус хоёр улс Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадад олон улсын зүгээс шахалт дарамт үзүүлж, суудлаас нь огцруулахын эсрэг байгаа. АНУ, Франц зэрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн зарим орон Башар Аль Ассадыг Ерөнхийлөгч байх эрхгүй хэмээн үзэж, огцруулах саналтай байгаа ч Хятад, Оросын эсэргүүцлээс шалтгаалан энэ талаар шийдтэй алхам хийж чадахгүй байгаа юм.
В.Путин Хятадад байх хугацаанд Бээжинд болох бүс нутгийн авулгүй байдлын чуулганд мөн оролцох ажээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан