Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дурлалын цоожууд Парисын урлагийн гүүрийг эвдэлж магадгүй болжээ

Францын нийслэл Парист зочилсон хэн бүхэн хайр дурлалын бэлгэ тэмдэг, гэр бүл бат бэх байхыг бэлгэдэж Урлагийн гүүрийн хашлаганд цоож зүүгээд түлхүүрийг нь Сена мөрөнд хаядаг уламжлалтай. Харамсалтай нь хэдэн зуун мянган ийм жижиг цоож жилээс жилд нэмэгдсээр одоо бараг 70 тонн болсон нь 1804 онд барьсан гүүрийн хашлагыг гэмтээж цаашид нурааж ч магадгүй болоод байна хэмээн FrancePress агентлаг мэдээлжээ.
Ийм болохоор гүүр лүү жуулчид орохыг хориглож засварлаж эхлээд түүхийн дурсгалт   гүүрийг нураачихгүйн тулд бие биедээ үнэнч байхын бэлгэдэл болсон цоожоо  өөр газар зүүхийг хүмүүст уриалж байна. Хотын захирагчийн шийдвэрээр Урлагийн гүүр дэх бүх цоожийг хураан авах юм байна. “Одоогоор бид 45 тонн жин дараха нэг сая орчим цоожийг хурааж аваад байна” гэж Парис хотын захирагчийн төлөөлөгч   Бруно Жулиард хэлжээ.

Парисын өөр олон газарт хайр сэтгэлийн үнэнчийн баталгаа болсон ийм цоож зүүлттэй  байдаг болсон нь түүхийн дурсгалт эд зүйлийг гэмтэх бүр нурахад хүргэж хотын ирэгдэд  аюул учруулж болзошгүй байгаа гэж эрх баригчид хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан