Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Археологчид Чингисийн цэргийн хүрээ байсан газар олж илрүүллээ

Монгол, японы археологчдын хамтарсан баг  монголын баруун өмнөд нутаг,   нийслэл Улаанбаатараас баруун зүгт 880 км-т XIII  зууны үеийн цэргийн хүрээ байсан газрыг олсноо Чингис хааны цэргийн бааз байсан гэж үзэж байна. Дундад зууны үеийн цэргийн гарамгай жанжин, Монголын эзэнт гүрнийг үндэслэгчийн тухай номд гардаг байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар дахь олдвороос  1200-гаад оны үеийн хятадын шаазан эдлэлийн үлдэгдэл гарч иржээ.
“Энэ олдвор бол монголчуудын XII,  XIY зууны үеийн түүх, аж амьдралыг судлахад  маш чухал ач холбогдолтой” гэж Осакагийн Олон улсын их сургуулийн профессор Коичи Мацуда хэлж байна. Үүний зэрэгцээ  Төв Азийг эзлэх үедээ Чингис хааны хийж байсан аян дайн, цэргийн довтолгоонуудыг судлахад энэ олдворууд түүхэн гэрч болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна хэмээн baikal24-nauka.ru сайт мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан