Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015.05.29
Тендер шалгаруулалтын нэр:
Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх компани сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: МИАТ 08/2015

МИАТ ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх тухай  битүүмжилсэн  тендер ирүүлэхийг  урьж байна.
Багц №1 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх.
Багц №2 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх.
Багц №3 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх.
Багц №4 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх.
Багц №5 Агаарын хөлгийн 7,700 тонн  шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх.
Багц №6 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй.         
Тендерийн хамт  үнийн саналын 2 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 Тендерийг 2015 оны 06-р сарын 29-ний өдрийн 11.00  цагаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох  хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2015 оны 06-р сарын 29 –ний өдрийн 11.30 цагт нээнэ.
Гадаадын хуулийн этгээд тендерт оролцох боломжтой.
Сонирхсон  этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХАЯГ: Хан-Уул дүүрэг 10-р хороо
МИАТ ХК
Харилцах утас  7004-9860               
Факс 976-11-7004-9919
Өрөөний дугаар: Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан