Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МХЕГ:Хүнсээ хайхардаггүй Аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцъё


Хүний амьдралын байвал зохих анхан шатны хэрэгцээнд хоол хүнс, гэр орон, хувцас ордог. Ялангуяа эрүүл хоол хүнс хэрэглэх зайлшгүй шаардлага. Гэсэн хэдий ч энэ хэрэгцээ шаардлагыг төвөөс алслагдсан хязгаар нутгуудад тэр бүр хангаж өгч чадахгүй байна. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий аймгийнхан энэ хэрэгцээ шаардлагаас гадуур хоцорч байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  дээрх хоёр аймагт дөрөвдүгээр сарын 20-30-нд хүнс, мал эмнэлэг, хилийн боомтын ажиллагаа, ургамал газар тариалан, дэд бүтэц, байгаль орчин,хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр нэгдсэн шалгалт хийжээ. Шалгалтын багийг ахалсан МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Өнгөрсөн гурван жилийн судалгаанд үндэслэн Ховд, Баян-Өлгий аймагт нэгдсэн шалгалт хийхээр Мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөсөн. Хүнсний аюулгүй байдлын  чиглэлээр 20 обьект, Ховд аймагт дэд бүтэц газрын харилцааны чиглэлээр 25 обьектэд хянан шалгах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.Тус  аймгийн Улаанхус сумын цэцэрлэг, сургуулийн цайны газрын болон хүлээн авалт зохион байгуулдаг хоёр ресторан, нэг томоохон худалдааны төвийн ажлыг    түр хугацаагаар хаасан. Энэ хоёр аймгаас нийтдээ 500 орчим зөрчил илрүүлсэн. Хүнсний, барилгын, газрын тухай хуулийн хэрэгжилт 50-60 орчим хувьтай байгаа нь аймаг орон нутгийн удирдлагын мэдлэг чадвартай холбоотой” гэв. Мөн тэрээр “Ховд аймагт өнгөрсөн жил ашиглалтад орсон дулааны цахилгаан станцад шалгалт хийлээ. Зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлээрээ баригдаагүй, инженерийн зурвасын дагуу хамгаалалтын бүс тогтоогоогүй зэрэг зөрчил илэрсэн. Тус аймгийн хувьд хотын ерөнхий төлөвлөлтгүй, газрыг замбараагүй олгосон, хуучин газрын зураг ашигладаг, газар зохион байгуулалтын төлөвлөлтөд маш олон хуулийн заалт зөрчсөн байлаа” гэв.
Ажлын хэсгийн шалгалтын дүнг МХЕГ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд дээрх аймгуудын Засаг дарга нарт ажлын хариуцлага тооцох саналыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан