Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Селфидэж байгаад амиа алдсан азгүй 9 тохиолдол

Селфи гэдэг өнөөдөр залуусын нэг төрлийн моод болж. Хамгийн харамсалтай нь хамгийн сайхан, сонин зураг авах гэж байгаад амиа алдсан тохиолдол нэг биш. “Зууны кадр” дарах гэж байгаад амиа алдсан азгүй 9 тохиолдол энэ.

1.    Өндөр хүчдэлд цохиулсан нь

Ердөө өнгөрсөн тавдугаар сард румыны 18 настай Анна Урсу бүсгүй найзтайгаа Яссы хотын төмөр замын өртөөнд очиж гайхамшигтай зураг аван фейсбүүктээ тавих гээд  вагоны дээвэр дээр гарсан байна. Дээвэр дээр хэвтээд хөлөө дээш өргөж зургаа татуулах гэтэл өндөр хүчдэлийн шугаманд хөл нь хүрээд  27 мянган вольт бүсгүйн биеийн 50 хувийг шараад эмнэлэгт очмогцоо амьсгал хураажээ.

2.    Гүүрнээс унасан нь

Польшийн анагаах ухааны сургуулийн оюутан 24 настай Сильва Райчел  2014 онд Испанийн өмнөд нутгийн Пуэнте-де-Триана гүүрэн дээр дурсгалын зургаа татах гэж хашлага дээр нь гараад 4,5 метрээс унаж зүрх нь тэссэнгүй мөн л эмнэлэгт очоод нас барсан байна.

3.    Галт зэвсэгтэй зураг

Галт зэвсгээр тоглох, тэр дундаа селфи хийх үедээ галт зэвсэг ашиглах нь тун осолтой юмсанж. Мексикийн 21 настай Оскар Отеро Агилар угаасаа зэвсгээр наадах дуртай, түүний фесбүүкт зэвсэг барьсан зураг олон. Залуу 2014 онд гар буу ашиглаж селфидэх гэж байгаад өөрөө өөрийгөө буудчихаж, Азгүй залуу эмнэлэг хүргэх замд амьсгал хураасан байна.

4.    Дахиад л гүүрэн дээрээс

Оросын иргэн 17 настай Ксения Игнатьева төмөр замын гүүрэн дээр гарч бас л нэг гайхамшигтай зураг авах гэж байгаад 10 метрийн өндрөөс унахдаа кабель утас дайрч азаар амьд үлджээ. Бүсгүй эмнэлэгт очиж нэг сар тэссэн ч 18 нас хүрч чадсангүй. 2013 онд зуны ажлынхаа дараа аппарат худалдан авч төрөл бүрийн “гайхамшигтай” зураг авч байсны нэг нь ийн аминд нь хүрчээ.

5.    Чулуу нураад 15 метрийн өндрөөс ...

Жеймс Николс, Шэйен Холлоуэй хоёр удаан хугацааны турш уулзалдаж байж. Нэг удаа тэр хоёр Нортклифф Хилл руу явж, Йоханнесбургийн өндөр оргилууд дээр гарч оргилын чулууны ирмэг дээр зогсон наран мандаж байгаатай хамт сельфидэх  гэжээ. Гэтэл чулуу гулгаж Шэйен 15 метрийн өндрөөс унасан байна. Николс нь бүсгүйгээ барьж авсан ч эмнэлэг иртэл тэсч чадсангүй 20 минут болоод алдаж бүсгүй газар дээрээ нас барсан байна. 

6.    Selfie Olympic-д зориулсан сүүлчийн зураг

Залуусын дунд Selfie Olympic гэдэг моод ид дэлгэрч 18 настай Оскар Рейя энэ оны нэгдүгээр сард Губки Бобын хувцас өмсөн энэ гайхамшигт зургийг авч бусаддаа гайхуулах санаа төрсөн байна. Харамсалтай нь нэгдүгээр сарын 3-ны өдөр түүнийг ариун цэврийн өрөөний хаалганаас унаад тархиа хагалж цус алдан амь алдсан байхыг нь олжээ. 

7.    Төрсөн өдрийн селфи

Чезка Агас гэдэг бүсгүй Филиппинд төрсөн өдрийн баяраа тэмдэглээд найзуудтайгаа явж Барангай Мазикил дэх наран шарлагын газрын дэргэдэх Бангийн салхин сэнсний наана зургаа татуулах гэжээ. Харамсалтай нь бүтэлгүйтэж сэнсэнд өртсөн бүсгүйг ойрын  эмнэлэгт хүргэсэн ч  амийг нь аварч чадсангүй.

8.    Хадан цохион дээрээс

Португалийн гэр бүлийн хоёр  2014 оны наймдугаар сард Кабо па Рока гэдэг үзэсгэлэнт газар очиж хүүхдүүдтэйгээ хадан цохионы хамгийн  дээрээс зургаа татуулах гэж байгаад унаж амиа алдсан байна. Энэ эмгэнэлт явдлын гэрчүүд нь хөөрхий хүүхдүүд нь болжээ.

9.    Жолооны ардахь селфи


Пуэрто-Рикогийн рэпер Рамон Гонсалес мотоциклтой зугаалж явж байхдаа Нью-Йорк мужийн Рочестерт дурсгалын зураг авах санаа төрж. Зургаа дөнгөж дарж амжив уу үгүй юу жолоодлого алдан өмнөөсөө ирж байсан машины дугуйн дор оржээ. Олон тооны гэмтэл авсан тэрээр эмнэлэгт хэдхэн хоноод өөд болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан