Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын энэ өмхий үнэр “Төв цэвэрлэх”-ээс гараад байна уу


Сүүлийн үед Төв цэвэрлэх байгууламжийг тойрсон асуудлууд шил даран гарах боллоо. Олон нийтийн сүлжээнд бохир ус Туул голд цутгасан байна гэх бичлэг  гарлаа. Мөн Орбит,Таван шар, 21 дүгээр хороолол, Нисэх, Яармагт амьдардаг иргэдээс Төв цэвэрлэх байгууламжийн ханхлах өмхий самхай үнэр хэт ихэссэн талаар гомдол гаргах болжээ. Ялангуяа Нисэхийн  оршин суугчдад энэ “тансаг” үнэр оройн долоон цагийн цагийн үед эрс нэмэгдэн, шөнийн турш ханхалдаг  гэнэ. Бохирын өмхий үнэр гэнэт ихэссэн нь нийслэлчүүдэд Туул гол руу бохир усаа цэвэрлэлгүйгээр шууд цутгаж байна гэсэн хардлага төрүүлж орхив. Ер нь, жилийн жилд үнэртдэг ч энэ удаагийнх шиг ийм айхтар хурцаар үнэртэж байгаагүй гэж иргэд хэлж байна.
Зөвхөн нийслэлийн баруун захаар төдийгүй зүүн дөрвөн зам орчмоор ч үнэртэв. Зарим иргэн энэ хурц үнэр чухам юунаас гараад байна вэ. Ямар нэгэн байгууллагаас хий алдагдаад байна уу ч хэмээн сураглалаа. Гэхдээ алдагдсан хий гэхээс илүүтэйгээр Төв цэвэрлэх байгууламжийн бохирыг Туул гол руу цутгаад эхэлчихсэн юм биш үү гэх хардлага илүү байсан юм. Харамсалтай нь үүнийг холбогдогдох албаны дарга нар маань мэдсэн ч мэдээгүй царайлаад байгаа нь тэдний хамар битүүрчээ хэмээн егөөдөхөд хүргэв.
Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дэд дарга-ерөнхий инженер Д.Эрдэнэбатаас тодруулахад “Газар дээр нь очиж үзэх хэрэгтэй.Таван жилийн өмнө болон 10 жилийн өмнө ч ингэж бохир үнэртэж байсан. Байнга л үнэртдэг. Улаанбаатар хотын Ерөнхий менжерийн  хэлсэн хугацааг / энэ сарын 15-наас эхлэн 48 цагийн хугацаатай Төв цэвэрлэх байгууламжийг зогсооно/ нааш нь татах бодолтой байгаа. Эцсийн шийдвэр гараагүй” гэв.  Нисэх, Яармагийн орчмоор үнэр ихэссэн тухай “Одоогийн байдлаар ямар ч бохир ус Туул гол руу цутгасан зүйл байхгүй. Ажил үйлчилгээ хэвийн явж байгаа. Хан-Уул дүүрэгт байдаг арьс ширний үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртэж байгаа байх. Үүнийг иргэд буруу, зөв ойлгоод байна. Хүний сэтгэхүйтэй холбоотой. Төв цэвэрлэх байгууламж хүнд байна гэсэн мэдээлэл түгэхээр, шууд Туул гол руу цутгаж байна гээд ойлгочихож” гэлээ. Албаны хүний хэлснээс үзэхэд өнөөдрийн байдлаар ямартай ч хатан Туул голд бохир ус цутгаагүй бололтой.
Сар хүрэхгүйн өмнө Төв цэвэрлэх байгууламжийг хэрхэн засварлах талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Төв цэвэрлэх байгууламжийг зайлшгүй засварлах ёстой. Гурав хоног буюу 72 цагийн дотор байгууламжийн хаалтуудыг өөрсдийн хөрөнгөөр солино. Бетонон хийц дээр засвар төлөвлөсөн. Шинэ технологийн цавуу болон бэхжүүлэгчийг ашиглана. Бетонон байгууламж нурвал Улаанбаатар хот бохир усандаа автана. Засварын үед маш их хэмжээний ус ирэх учраас, хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл шууд байгальд нийлүүлэх гэсэн хоёр арга зам байна. Улаанбаатар хотын нэг сая 300 мянган хүний хэрэглээний усыг гурав хоног хязгаарлана гэдэг бол байж болмооргүй л болоод байна” гэж хэвлэлд тайлбар өгч байна.

0 Сэтгэгдэл
henii hariutsan ajil ve ter huniig shornd hiigeech mongolchuud yasan bolhi maanag bainaaa jagsaal hiij hurdan arga hemjee av gej shaardaach. jorlongoos bolj ta nar suirne
хотынхон тоохгүй яваад байгаа болохоос биш нийслэл биш өмхий хот болоод байгаа юв биш үү томчууд урагшаа явчихдаг болохоор одоохондоо арай л хүрээгүй банйа даа
tov tseverleh baiguulamjiih bishee aris shirnii yildveriinh
aris shirnii yildveree hotoosoo gargaachee
Хамгийн их уншсан