Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУХМ Э.Халиунболд түрүүллээ

ОХУ-ын Ангарск хотод зохиогдож буй мотоциклийн бартаат замын олон улсын уралдаан үргэлжилж буй. Тэмцээний эхний өдөр  -125сс, -85сс, -65сс ангиллын уралдаан болж дүнгээ гаргасан байна. -125сс ангилалд ОУХМ Э.Халиунболд түрүүлсэн бол энэ ангилалд спортын мастер П.Мөрөн тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлжээ. Мөн -85 сс ангиллын нэгдүгээр зэргийн тамирчин А.Төгөлдөр тавдугаар байрт, гуравдугаар зэргийн тамирчин Н.Тамир наймдугаар байрт орсон байна. Харин -65 сс ангилалд өсвөрийн тамирчин А.Алтжин долдугаар байрт тус тус шалгарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан