Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Юрийн галавын ертөнц” орлогоороо дээд амжилт тогтоолоо

Америкийн найруулагч Колин Треворроугийн шинжлэх ухаан, уран зөгнөлийн “Юрийн галавын ертөнц” кино дэлхийн зах зээлээс 524,1 сая долларын орлого олж  дээд амжилт тогтоосон байна.

Forbes сэтгүүлд бичсэнээр бол энэ кино АНУ-ын кино кассуудаас 208,8 сая, бусад орнуудаас 315,3 сая долларын орлого олжээ. Манай умард хөрш Оросын зах зээлээс гэхэд л 11,23 сая долларын орлого олсон байна.
Үүний өмнө “Харри Поттер болон Дарын үхэл II” кино 494 сая долларын орлого олсноороо хамгийн их орлоготой кино болж дээд амжилт тогтоогоод байсан юм. Гол дүрд нь Крис Пратт болон  Брайс Даллас Говард нарын тоглосон  “Юрийн галавын ертөнц” кино нь бидний мэдэх “Юрийн галавын цэцэрлэг” гэдэг цуврал киноны дөрөвдэх нь юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан