Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Увертюра” хамтлагийн дууг гадныхан хулгайлжээ


Монголын хамтлаг дуучид гадаадын хамтлагийн дууны санааг хуулбарласныг сонор сонсогчид байнга илрүүлдэг. Тэгвэл энэ удаа монголын хамтлаг дуучны дууг гадаадын хамтлаг хуулбарлан дуулжээ. Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг "Увертюра" хамтлагийн 2012 оны "Гэгээн муза" наадмын шилдэг уран бүтээл болох "Тэнгэрийн хүү" дууг гадны хамтлаг хуулбарлан дуулсан байна. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Г.Пүрэвдавга өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрээр “Маш олон хүний хөлс, хүч хөдөлмөр шингэсэн оюуны бүтээлийг шууд ингээд хуулбарлаж болдог юм уу. Энэ хэргийн учрыг заавал олох болно” хэмээн бичсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан