Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мартин Зенкер: Би жааз хөгжмийг монголчуудын чихэнд биш зүрхэнд хүргэхийг хүсдэг

Монголын жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэх, залуучуудад жааз хөгжмийг сурталчилан таниулах зорилгоор Герман улсаас манай улсыг зорин ирсэн жааз хөгжмийн багш Мартин Зенкертэй ярилцлаа.

- Юуны өмнө монголын жааз урлагийг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаа таньд энэ сайхан өдрийн мэндийг хүргье
- Баярлалаа. Би Германаас ирсэн. Сүүлийн 25 жил мэргэжлийн хөгжмийн салбарт ажиллаж байна. Дэлхий олон ч оронд тоглолтоо хийж байлаа. Сүүлийн 4 жилийн хугацаанд Солонгос улсад Контрбасс хөгжмийн багшаар ажилласан. Харин сүүлийн нэг жилд Гете интитут болон хөгжим бүжгийн коллежоос санал тавьсны үндсэн дээр Улаанбаатар хотод ирээд нэг жил ажиллаж байна.

- Монголын жааз хөгжмийн урлаг ер нь аль түвшинд явж байна вэ? Монголын уран бүтээлчдийн авъяас, чадварыг үнэлбэл аль түвшинд явж байна гэж үзэж байна вэ?
- Их дээд сургууль төгссөн, суралцаж байгаа зэргээс хамаарч янз бүр байдаг. Монгол хүүхдүүдийн хувьд мэдлэгийн төвшин нь янз бүр байдгаас хамаарч заах арга барил харилцан адилгүй байдаг л даа Тэр тал дээр хааяа нэг асуудал гарч ирнэ. Ганц хоёр хүүхийг эс тооцвол монгол хүүхдүүд их мэрийлттэй санагддаг шүү. Тэр нь надад хичээл заахад их сонирхолтой байдаг л даа.

- Дэлхийн улс орнуудаас жааз хөгжмийн урлаг хамгийн өндөр хөгжсөн улс ямар улс байдаг юм бол ?
Жааз хөгжим хамгийн анх Америкд үүссэн гэж үздэг тийм учраас өндөр хөгжсөн орон гэвэл яах аргагүй Америк улсыг хэлнэ. Үүний дараагаар Япон, Солонгос улсуудыг нэрлэж болно л доо

- Монголын жааз урлаг магадгүй Америк улсын түвшинд хүрэхэд бид нарт юу шаардлагатай байна вэ?
Мэдээж хэрэг Америк улсын хувьд 95 жилийн өмнөөс жааз хөгжим үүсэж хөгжсөөр ирсэн байгаа. Хамгийн түрүүнд Монголд хэрэгтэй зүйл гэвэл жааз хөгжмийг нийгмээрээ ойлгодог, хүлээж авдаг байх хэрэгтэй. Аливаа улс орон бүрт онцгой чадвартай, авъяастай хүмүүс их байдаг. Тийм учраас өөрсдөө хичээх л юм бол дэлхийн хэмжээний хөгжимчин гарахыг ч үгүйсгэхгүй.

- Монголын уран бүтээлчдээс таны онцолж харж байгаа ямар уран бүтээлчид байна? Ер нь бол монголын уран бүтээлчид нь жааз хөгжмийг ойлгодог, мэдлэгийн өндөр түвшинд очих ёстой гэж та бодож байгаа байх. Тэр хэрээрээ нийгэмд жааз хөгжмийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ёстой юм болов уу?
- Энэ тал дээр тийм хүн ийм хүн гэж хэлэхээсээ илүүтэй улс орон бүрт, хүн болгонд өөр өөрийн гэсэн онцлог байдаг. Тийм учраас тэр энэ гэж онцлохгүйгээр эдгээр хүмүүсийг илүү их урам зориг өгч, дайчилж, нээлттэй байлгах хэрэгтэй юм болов уу гэж боддог юм.


- Төслийн хувьд нийт хичнээн монгол уран бүтээлчид оролцож байна вэ? Ер нь энэ төсөл цаашдаа үргэлжилэх үү? Хэр үр дүнтэй байна вэ?
- Энэ жилийн хувьд 22-25 гадны багш ирж хичээл заасан байгаа. Энэ маягаараа ажиллавал төсөл үргэлжлэх байх. Харин ирэх жилээс Герман улсын сургуультай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн хөгжимчидөөсөө надтай хамтарч ажиллаад, миний туслах болох хүмүүсийг сонгож бусдад бас хичээл заалгана гэж бодож байна. Дээр нь Герман улсын сургуульруу явуулах, санхүүжүүлэх тал дээр хамтарч ажиллах бодолтой байна.

- Нийт төгсөгчид нийлээд гала тоглолт хийсэн үү?
- Төгсөгчдийн хувьд зарим нь мэргэжлийн хүмүүс төгсөж байгаа учраас тайлан тоглолт хийгдээгүй байгаа. Ер нь энэ жилийн хувьд тоглолтууд их цөөхөн байсан л даа. Харин ирэх жилээс тоглолтыг түлхүү хийх бодолтой байгаа.

- Удахгүй зүүн Монголчуудад жааз урлагийг сурталчилж, тоглолт зохион байгуулна гэж сонссон Энэхүү тоглолтын бүрэлдэхүүн ямар байх бол? Хэдний үед зохион байгуулагдах вэ?
- Германы маш алдартай удирдаач энэ сарын 20 нд ирэх гэж байгаа юм. Түүнийг ирсэний дараа бид бэлтгэл сургуулилалтаа эхэлж зүүн бүсийн монголчуудад жааз урлагийг сурталчилан таниулах тоглолтоо эхлүүлнэ. Энэхүү тоглолтоор дамжуулан монголчуудад жааз урлагийн сайхныг ганцхан чихээр нь сонсгох бус зүрхэнд нь мэдрүүлэхийг би хүсэж байна.

- Одоо 27 төгсөгч төгсч байгаа гэж байна. Дараагийн элсэлт нь хэзээ байх вэ?
- Дараагийн элсэлтээ бид 8 сарын 20,21 ны өдрүүдэд авна. Эхлээд онолын мэдлэг олгосны дараагаар практик мэдлэгийг олгох байгаа.

- Ярилцлагын төгсгөлд Монголын жааз хөгжмийн урлагийг сонирхогчидод хандан таны хэлэх үг?
- Бидэнд энэхүү урлагийг хөгжүүлэхийн тулд жааз хөгжмийг ойлгох, танин мэдэх тэр сэтгэл хэрэгтэй. Ингэхийн тулд жааз хөгжмийг нийгмээрээ хөгжүүлэх, хүлээн зөвшөөрөх, жааз хөгжмийн сайхныг шимтэн сонсохыг хүсдэг тэр их хүсэл тэмүүлэл хэрэгтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан