Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Том Хэнкс баатар нисгэгчийн дүрд тоглож магадгүй


Саяхан “Америкийн мэргэн бууч” кино хийж олныг шуугиулсан Клинт Иствуд одоо шинээр хийх нисгэгчийн тухай киноныхоо гол дүр, баатар нисгэгчид Том Хэнксийг урьжээ. 2009 онд том сүйрлээс зайлж шувуутай мөргөлдөж удирдлага алдсан онгоцоо Гудзонд амжилттай буулгаж чадсан нисгэгч, эр зоригт нисгэгч Салли хочтой  Чесли Салленбергерийн дүрд тоглохыг санал болгосон юм байна. Чухамдаа Саллийн ачаар 155 зорчигч, багийн гишүүд амьд үлдсэн юм.

Том Хэнкс үүний өмнө нэг биш удаа бодит үйл явдлын баатрын дүрд тоглож байсан туршлагатай жүжигчин. Тэрээр хамгийн сүүлд найруулагч Пол Гринграссын “Ахмад Филлипс” кинонд тоглосон бол Жим Ловеллын сарны амжилтгүй аяллын  тухай “Аполлон 13”-т бас гол дүр бүтээсэн  юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан