Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Баабар: Сарлаг нядлах аргачлал
"Алтан өргөө" кино наадмаар кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн дөрвөн бүтээлийг толилуулна
Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Янукович: Крым Орост нэгдсэн нь эмгэнэл
матрын нулимс гэдэг энэ дээ, өөрөө худалдчихаад
Украины ерөнхийлөгч байгаад ОХУ-руу зугтаж гарсан Виктор Янукович анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгөхдөө “Крым Орост нэгдсэн нь Украин улсын эмгэнэл. Энэ бол маш муу хэрэг, одоо энэ нөхцөл байдлаас гарах арга зам хайх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Янукович бас өөрийнх нь амийг аварсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд талархсанаа илэрхийлсэн байна.
“Путин өөрийн тусгай албаны шийдвэрийг л хүлээн зөвшөөрснөөс биш надтай зөвлөлдөөгүй. Энэ бол түүний эрх, ажил. Миний амь амьдралыг аварч, украинаас гаргах тийм тушаал өгсөнд нь би түүнд талархдаг” гэж тэр хэлжээ.
Гуравдугаар сард гарсан “Крым, эх орондоо эргэж ирсэн нь” гэдэг баримтат кинонд Владимир Путин Батлан хамгаалах яам, тусгай албаны удирдлагадаа Януковичийн амийг аврах тушаал өгсөн гэж ярьсан юм.
Виктор Янукович бас өөрийг нь гадаадын банкуудад сая саяар хөрөнгөтэй гэж буруутгасныг няцаажээ.
Украинд төрийн эргэлт гарсан 2014 оны хоёрдугаар сард Виктор Янукович ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж ОХУ руу зугтааж гарсан юм. Украины парламент Дээд Рада Үндсэн хуулиа өөрчилж, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргаснаар Петр Порошенко Украины ерөнхийлөгч болсон юм.
2014 оны гуравдугаар сард Крым, Севастопольд Орост нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга болж олонхийн саналаар ОХУ-д нэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
2015.06.24