Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Гомдолтой элсэгч оноо зарласнаас хойш тав хоногийн дотор шийдвэрлүүл
Элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараагаар аав ээжийгээ дагуулан, хавтас бичиг баримт сугавчилсан хүүхдүүд Боловсролын үнэлгээний төвийг зорьж эхэлдэг. Мэдээж тэд элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар энэ байгууллагыг зорьж санал гомдлоо илэрхийлэхээр яваа нь лавтай. Үнэхээр ч Боловсролын Үнэлгээний төвд ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж эхэлжээ. Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон шалгалтын дэвтэр, хариултын хуудастай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, шалгуулагчдын оноо зарласнаас хойш ажлын таван өдөрт багтаан Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх ёстой аж. Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг нь бичгээр өгөх юм байна. Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй учир шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг хүлээн авахгүй юм байна шүү.

0 Сэтгэгдэл