Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Титаник киноны хөгжмийн зохиолч, Оскарын эзэн Хорнер ослоор нас баржээ


“Титаник”, “Аватар” киноны хөгжмийн зохиолч Жеймс Хорнер Калифорнийн өмнөд зүгт өөрийн хувийн онгоцтой осолдож нас барсан байна. Оскарын шагналт хөгжмийн зохиолч Хорнер онгоцондоо ганцаар явсан бөгөөд хөнгөн онгоц учраас өөрөө жолоодож явсан байна. 61 настай хөгжмийн зохиолчийг нас барсан гэдгийг түүний туслах Сильвия Патрица баталсан байна.

“Аймшигт осол манайхныг үнэхээр цочирдуулаад байна. Одоо ч бид түүнийг үгүй болсонд итгэж чадахгүй нь.  Бид агуу том сэтгэлтэй, авьяастай дэлхийн хүнээ алдлаа. Түүнд хайртай хэн бүхэн энэ уй гашууг хүндээр хүлээж авлаа. Бидний их уй гашууг хуваалцаж, сэтгэлийн дэм болж байгаа та бүхэндээ талархая. “Сильвия хэмээн өөрийн нүүр хуудсанд бичсэн байна. Жеймс Хорнер Оскарт 10 удаа нэр дэвшсэн билээ. Тэрээр “Титаник” киноны хөгжмөөрөө хоёр Оскарын эзэн болсон билээ. Хорнер “ Гадаад ертөнц”, Аполлон-13”, “ Хатан зоригтон”, “ Оюун ухааны тоглоом”, “ Манан дундах элсэн байшин”, “Трой”, “Аватар” зэрэг гайхамшигтай киноны хөгжим бичсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан