Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москва цөмийн пуужингаа нэмж НАТО, түргэн маневрлах хүчнээ өргөтгөнө

Умард Атлантын эвсэл буюу НАТО-гийн Батлан хамгаалахын сайд өөрийн түргэн маневрлах хүчнээ 40 мянган хүнтэй болгож өргөтгөхөөр шийдвэрлэсэн байна. НАТО-гийн цэргүүд Польш улсад Noble jump хээрийн сургууль хийх үеэр Москва, эвсэл хоёрын хооронд дайсагнасан нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ийм шийдэлд хүрсэн гэж  НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

Столтенберг 13 мянган хүнтэй байсан энэ хүчнээ ингэж нэмэгдүүлэхдээ агаарын болон тэнгисийн бүлэглэл, тусгай хүчний цэргийн тоог нэмнэ гэсэн байна. Уг нь НАТО энэ хүчнийхээ тоог 30 мянга болгон нэмнэ гэж аль хоёрдугаар сард мэдээлж байсан юм.

Хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид Столтенбергээс “Энэ шийдвэрээс болж Оросууд цэргийн зардлаа нэмэгдүүлээд эхлэх юм биш биз” гэж асуухад тэрээр “Дорно зүгт бий болоод байгаа нөхцөл байдлын хариуд НАТО ямар нэг зүйл хийхгүй хараад сууна гэдэг бол, тайван биш байдлыг улам л дэвэргэх болно” гэж хариулжээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга өөрсдийн энэ ажиллагааг ерөөсөө л батлан хамгаалах шинж чанартай ажил гэж нэрлээд “Бид зүгээр л хариу барьж байна. Оросын үйлдэл, түүний цөмийн чиглэлийн ажиллагааг хараад хариу арга хэмжээ авч байна” гэсэн байна.

Тэр бас “Оросын цөмийн үйл ажиллагааг НАТО маш нухацтай ажиглаж, үнэлж цэгнэж байгаа. Цөмийн зэвсгийн асуудал бол маш ноцтой. Оросуудын үйлдэл бүрийг бид анхааралтай ажиглаж, маш сайн мэдэж байгаа” гэж тэмдэглэжээ.
 НАТО зэвсэглэлээр хөөцөлдөхийг бодохгүй байна, гэхдээ гишүүн орнуудынхаа аюулгүй байдлыг бид хангах , хамгаалах ёстой, ийм л учраас ийм шийдэлд хүрч байна гэсэн байна.

Зэвсэглэлд хяналт тавих, зэвсэг хураах бүхий л хэлэлцээрийг НАТО мөрдөж байгаа гэдгээ Ерөнхий нарийн бичгийн дарга бас онцлон тэмдэглэжээ. Тэгээд ОХУ өөрөө Европ дахь зэвсэгт хүчний тухай гэрээнээс гарсан гэдгийг сануулаад Моска бас дунд болон ойрын тусгалт пуужин устгах тухай гэрээг зөрчиж байгаа гэж буруутгажээ.

“Цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн төлөө Оросын оруулж байгаа хөрөнгө, ялангуяа цөмийн сургуулилт нь өргөжиж байна. Энэ бүхэндээ оросууд маш итгэлтэй байгааг  бид харж байгаа.  Ийм л учраас бид  өөрийн хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх ёстой болоод байна” гэж Столтенберг мэдэгдэж байна.
Үүний өмнөхөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эшли Картер дорнод Европын орнууд болон Балтийн гурван оронд  америкийн 250 танк, явган цэргийн хуягт тээвэрлэгч Bradley, өөрөө явагч их буу байрлуулна гэж мэдэгдээд байгаа юм. Энэ бол Оросын зүгээс ирж мэдэх хүчирхийлэл, довтолгооноос хамгаалахын тулд Балти орчмын улсууд НАТО-д хандсаны төлөө  авч байгаа арга хэмжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оросын армид нэмж тив хоорондын 40 гаруй баллистик пуужин нэмэх тухай мэдэгдсэний дараанаас Орос, НАТО-гийн сөргөлдсөн байр суурь улам нэмэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
ХЭХЭ БОЛ НЭТЭД НЭР АЛДАР НЬ ТҮГСЭН АЛДАРТАЙ ХЯТАД ШЭЭС
муу барууны бууны нохой байна чи
orosuudad tsomiin tsohilt ogoh heregtei orosiig odoo l sonoohgyi bol hezeech amar zaya yzehgyi
муу барууны бууны нохой байна чи
40000 цэрэг Оросуудад юу болохов дээ. Нэг л бөмбөг хаяна биз
Хамгийн их уншсан