Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлига бай том намуудын нэр хүндийн уналт

-Намуудын гажуудал ба шинэчлэлийн давалгаа-

НҮБ-аас авлигын эсрэг конвенцийг 2005 онд батлан гаргажээ. Энэ нь авлигатай тэмцэх олон улсын баримт бичиг. imagesЭнэхүү Конвенцид одоогоор дэлхийн 148 улс нэгдээд байна. Манайх 2006 оны 1 дүгээр сарын 11-нд конвенцийг УИХ-аараа соёрхон баталсан анхдагч улсын нэг. Аливаа үйл хэргийн анхдагч байх сайхан. Авлигын эсрэг ийнхүү нэгдэж орсон улсын хувьд хэрэгжилтийг нь хангах үүрэг хүлээх нь зүйн хэрэг. Үүргээ чанартай биелүүлбэл бүүрч сайхаан.

Монголчууд түүхэндээ авлигыг албан ёсоор зөвшөөрч, хаант төрийн эрхийн ийм гэмт явдалтай тэмцэх хүсэлгүй явсан үе ч бий. Ялангуяа Манжийн эрхшээлд байхдаа ноёд түшмэд нь өмнө зүгээс отго жинс, цол хэргэмээс өгсүүлээд зүсэн бүрийн авлига хээл хахуульд жинхэнэ умбаж байлаа. Энэ нь хожмоо төрийн “ноёд”-ын уламжлалт зан үйл шахуу болж хэлбэршсэнд гайхах юмгүй. Соц нийгмийн үед харин нэлээд далд хэлбэрт шилжсэн. Харин одоо өнөөх ноёдын “уламжлал” нь ил цагаандаа гарч, өөрт ашигтай бол юугаа ч тавиад туухад бэлэн болоод байна.

Авлигын илрэх хэлбэр олон янз. Дэлхийд хамгийн түгээмэл тархсан хэлбэрүүд нь 20 орчим төрөл зүйл байна. Эх орноос урвах, хил дамнасан хориотой наймаа, мөнгө угаалт, дээрэм тонуул, хууль бусаар хөрөнгөжих, эрх мэдлээ урвуулан ашиглах, айлган сүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулах, бусдын хөдөлмөрийг мөлжих, сонгуулийн булхай хийх, нууц мэдээллийг зүй бусаар ашиглах, татвараас зайлсхийх, бусдад нөлөөлөх оролдлого гаргах, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдтэй холбоо тогтоох, бусдыг хаацайлах, зүй зохисгүй мөнгөн төлбөр хийх, төрийн албан тушаал, өмч хөрөнгийг худалдах зэрэг ажээ.

Сүүлийн жилүүдэд манайд улс төр, хууль хяналтын хүрээний, дээд түвшиний авлига тууштай буураагүй нь судалгаагаар бэлхнээ харагдаж байна. Үндэсний аюулгүй байдлыг ч ганхуулж мэдэхээр болжээ. “Авлига Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” судалгаанд оролцогчдын 44.8 хувь нь “Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн” гэсэн бол 47.6 хувь нь “Үндэсний аюулгүй байдалд зарим талаар нөлөөлж байгаа” гэсэн байна. Мөн одоогийн төр засгийн институтын авлигатай тэмцэх үйл ажиллагаг 44.8 хувь нь “муу” гэж үнэлжээ. Эндээс УИХ-ыг 44.2 хувь нь “муу” гэсэн бол 54 хувь нь Засгийн газрыг авлигын эсрэг “муу ажиллаж байна” гэж дүгнэв.

Өндөр түвшний авлигад төр засгийн томоохон албан тушаалтан, бизнес улс төрийн бүлэглэлийг хамааруулдаг бөгөөд авлигын хэмжээ нь маш том, хэдэн арван тэрбум доллараар яригдана. Гадаад, дотоодын том бизнесийн оролцоотой авлигын талаар төр, засгийн томчууд үнэндээ ам нээдэггүй. Яагаад гэвэл тэд авлигын сүлжээнд холбогдох нь цөөнгүй, бас өөрсдөө ямар нэгэн байдлаар авлигыг өөгшүүлдэг нь нууц биш юм.

Н.Алтанхуягийн Засгийн газар сайн, муу ажилласан гэх маргаан тасрахгүй байна. Гэхдээ авлигын өнцгөөс харвал муу ажилласан нь илт байгаа юм. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг прокурорт хянагдаж байна. Нийгэмд цацагдаж буй Л.Гансүхтэй холбоотой хэргийн зах сэжүүрээс анзаарсан хэн ч түүнийг өмөөрөх аргагүй ажээ. Албан тушаалаа урвуулсан нь тов тодорхой болж байна. Түүнчлэн зарим эх сурвалжууд түүнийг МИАТ-ын онгоцны арилжааг санаачилж, ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, солонгосчуудтай монголчуудын талд ашиггүй гэрээ хийлгэсэн гэх хардлага ч байдаг аж. Тэр бүү хэл МИАТ-д газрын даргаар ажиллаж байгаад энэ асуудлаас болж ажлаас хусагдсан С.Билэгсайхан “МИАТ-д ажиллаж байх үед намайг хэсэг хүмүүс хордуулсан. Би 87 тэрбумын зөрчил илрүүлснийхээ төлөө эцэст нь хорлогдоход хүрчээ” хэмээн мэдэгдэв. Ухаандаа, түүнд хэн нэгэн этгээд удаан үйлчилгээтэй хор өгсөн бололтой. Азаар харин тэр Солонгос руу явж уушигны талын эмчилгээ хийлгэх үедээ мэдэж яаралтай арга хэмжээ авсан тухай зарим эх сурвалжууд хэлж байна.

Л.Гансүхээс гадна Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг олны анхаарлын төвд байсаар байгаа.

Үргэлжлэлийг http://manaiklub.com/2015/06/28/%D0%B0%D0%B2%D0%BB%D0%B8%D0%B3%D0%B0-%D0%B1%D0%B0-%D1%82%D0%BE%D0%BC-%D0%BD%D0%B0%D0%BC%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%8D%D1%80-%D1%85%D2%AF%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%83%D0%BD%D0%B0/

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан