Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр гавьяат Чингисийн талбайд үсээ хусна


УИХ-ын 76 эрхэм гишүүнийг огцруулах тэмцлээ эхлүүлснээ албан ёсоор мэдэгдэж Чингисийн талбайд үсээ хусуулна хэмээн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан хэвлэлийн хурал хийн зарлав. Түүнтэй Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц  нэгджээ.  Долдугаар сарын нэгэнд морин цагт Чингисийн талбайд хоёр гавьяат маань эх орондоо үнэнч, эрх нь зөрчигдсөн иргэдээ өмөөрч ба эх орноо худалдсан этгээдүүдийн төрийн толгойноос буулгахын тулд үсээ хусуулж байгаа гэж тайлбарлав.  Бидний энэ үйлдэл сэрүүцэх гэсэндээ үсээ хусч байгаа юм биш үү.  Эрх баригчдын эрээ цээргүй үйлдэлд цөхөрсөндөө хийж байгаа юм хэмээн  хоёр гавьяат сэтгүүлчдэд хэлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан