Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрх баригч хоёр намын талцах шалтгаан нэгээр нэмэгдэв

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн мөнгөөр худалдан авсан Оросын уран барималч Даши Намдаковын бүтээсэн Чингис хааны баримлыг хаана байрлуулах тухай асуудал улстөрийн хүрээлэлд төдийгүй иргэдийн дунд нэлээн шуугианы бай болоод буй.

ЗГХЭГ-ын дарга С.Баяцогт Чингисийн талбайд байрлуулья гэсэн санал гаргаснаас үүдэн хоёр намын “хэрэлдэх” шалтгааныг нэгээр нэмсэн энэхүү баримал Англи улсаас Монгол руу ачигдсан гэж буй ч одоогоор ирээгүй төдийгүй хэчнээн дагуул барималтай, ямар зохиомжтой энд ирэх нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс баримлыг Чингисийн талбайд байрлуулна гэдэг эцэслэн тодорхой болоогүй мэдээлэл аж. Хэдийгээр төрөөс нэг ч төгрөг гаргалгүй авчирч буй урлагийн томоохон бүтээл ч төр талцах шалтгаан мөн үү гэвэл үгүй л баймаар.

Энэхүү хөшөөг Чингисийн талбайд жанжин Д.Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулсан зураг сошиал ертөнцөөр тарж, хийрхэл ч газар аваад байгаа. Хөшөөний талаар УИХ-ын шийдвэрээр гаалиар орж ирэх татвараас чөлөөлснөөс өөр тодорхой албан мэдээлэл гараагүй байгаа бөгөөд Засгийн газар, нийслэлээс байршуулах газрыг  нь эцэслэн шийдвэрлээгүй байна

0 Сэтгэгдэл
bat-erdene bayartsogt 2-n sharil deer zoo
Хамгийн их уншсан