Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд ажлын айлчлал хийнэ. Тэрээр Лондонгийн Хөрөнгийн биржийн  7 дугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцоно. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлнэ.

Айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзалт хийх юм.

Мөн Ерөнхий сайд CNBC, Блүүмберг Ашиа телевиз, FinancialTimes сонин, Ройтерс агентлаг, ВВС-ийн Радиод ярилцлага өгнө.

0 Сэтгэгдэл
ард түмэн нь ядуурч хэцүү байхад энэ ёстой үнэн жаргачихсан баагий. энэ бөөснөөс Монголчууд хэзээ салнаа.
явсан ажлаа бүтээгээд сайхан мэдээтэй ирээрэй АМЖИЛТ
saihanbileg saidiig demjdeg shuu
Bid chadnaa bid chin ih ezen chingis haanii ur sad shuu dee
Аливаа зүйлийг хийхэд бага ч гэсэн эрсдэл гарна шүү дээ хүлээцтэй тэвчээртэй бие биенийхээ хийх гэж буй ажлыг хүндэлж урагштай амьдрая монголчуудаа
Хамгийн их уншсан