Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрлийз адууг ялгах журмаа эргэн харахыг хүслээ


2001 оноос эхлэн үндэсний их баяр наадамд эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулдаг болсон. Ингэхдээ сэрвээний өндөр болон үүлдэр, гадаад хэв шинжийг нь харж ялгадаг байсан. Гэсэн ч долоо хоногийн өмнө батлагдсан эрлийз адууг ялгах журамд зөвхөн сэрвээний өндрийг шалгана хэмээн заажээ. Энэ заалт нь олон уяачдын эрх ашгийг зөрчихөөс гадна эрлийз адууг танихад учир дутагдалтай. Тиймээс Монголын Морин спорт уяачдын холбооноос учир уяачдынхаа санал хүсэлтийг хүндэтгэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүллээ. Тус албан бичигт хуучин журмын дагуу эрлийз адууг ялгах тухай бичсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан