Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага сургууль, цэцэрлэгийн барилгын газарт орсон иргэдэд 228 сая төгрөгийн нөхөн олговор олгоно


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/564 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ – ын  2013 оны “Бага сургуулийн барилгын байршил тогтоох тухай”  9/35 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.
Хавсралтаар баталсан иргэний өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 228 сая 604 мянган төгрөгийг нийслэлийн ИТХ –ын 2014 оны 22/34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан нөхөх олговрын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ - ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.  
      
Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тус тус үүрэг болголоо.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО БАГА СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН
 БАРИЛГЫН ГАЗАРТ ОРСОН ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

 

Д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр /регистрийн дугаар/

Хаяг хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Сургууль, цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ

Эдэлбэрийн хэлбэр

Кадастрын зураглалын үнэ

Нийт /төг/

Үл хөдлөх хөрөнгө

Эд хөрөнгө

Хэмжээ /м2/

Үнэ /төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

1

Пэрэнлэй Алтанцэцэг /ХВ64092864/

Чингэлтэй дүүргийн  16 дугаар хороо Согоотын 65-881 тоот

69 452 000

3 047 436

593 м2

26 105 200

Өмчилсөн

-

98 604 636

2

Мийша Батзаяа /ОГ73123009/

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 66-892 тоот

77 462 100

 

388 м2

12 537 900

Өмчилсөн

 

90 000 000

3

Баяндүүрэн Баярсайхан /ХМ55100918/

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 66-891 тоот

32,725,318

2,628,282

352 м2

4,646,400

Өмчилсөн

 

40 000 000

Нийт дүн-3

 

 

 

 

 

 

228,604,636

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан