Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар – Уран баримал 2015” наадмын шилдэг 10 бүтээл шалгарлаа


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх,  чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар – Уран баримал 2015” наадмын шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Энэхүү наадмыг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны наадамд нийт  45 уран бүтээлчийн 87 бүтээл оролцсоноос 10 бүтээл нийслэлийн гудамж талбайд байршихаар болов.  Уралдаанд шалгарсан бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн хорооны А, Б урлангийн танхимд бодит хэмжээсээр урлан шилдгийн шилдэг бүтээлүүдийг тодруулан сонгосон газруудад байршуулна.

“Улаанбаатар - Уран баримал 2014” наадамд Төрийн шагналт Н.Амгалан, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, доктор, дэд профессор С.Бадрал, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт барималч Л.Гантөмөр, Модерн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Ё.Далх-Очир нар оролцож байсан юм. Харин  чөлөөт уран бүтээлч Д.Халиун 2 дахь жилдээ энэхүү наадамд оролцож бүтээлээ иргэдэд хүргэж байна. Олон шинэ уран бүтээлч энэ наадмаас төрөн гарч эх орон, ёс заншлаа дэлхий  нийтэд сурталчилж байна. Уран баримал нь хотын үзэмжинд өнгө нэмэхээс гадна түүх соёл,  ёс заншил, сэтгэлгээний урлагийг олон нийтэд таниулж байгаагаараа ач холбогдол өндөртэй юм.








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан