Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаатай холбоотой гомдлыг 126 дугаарын утас болон цахимаар авна

Хан-Уул дүүргийн цагдаагийн ахмад Ц.Баасандорж гэгч замын голд эмэгтэй хүнийг үсдэн, биед нь халдаж, танхайрч байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдан нийгэмд айдас авчирсан.

Энэ байдлаас үүдэн цагдаатай холбоотой ямарваа гомдлыг ЦЕГ хэдийд ч хүлээн авахад бэлэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Тэрбээр “ дээрх цагдаагийн ажилтны ёс зүйгүй асуудалтай холбогдуулан Цагдаагийн удирдах байгууллагын өмнөөс иргэн болон нийт ард түмнээсээ уучлалт хүсч байна. Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудалтай холбогдуулан албаны шалгалт  хийсэн. Албаны шалгалтын комиссоос тус албан хаагчид хариуцлага тооцсон байгаа. Харин иргэний биед халдсан гэмт бурууд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаагийн албан хаагч хууль зөрчсөн, ёс бус үйлдэл гаргасан бол  мэдээллийг 126 тусгай дугаар, ЦЕГ-ын цахим сайт, хуудсуудаар байнга хүлээн авах болно” гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан