Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автомашинтайгаа гол гатлахгүй байхыг сэрэмжлүүлж байна


Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн орчим автомашин Туул голд суусан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Хар хошууны Оросын гарамны зүүн талд Т-ийн “Prius-20” загварын автомашин голд суусан байсныг татаж гаргасан байна.Зуны улиралд иргэд автомашинтайгаа гол гатлах гэж байгаад усанд суусан гэх дуудлага олон ирдэг. Иймд иргэдийг автомашинтайгаа гол гатлахгүй, баталгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан