Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын удирдлагууд Ерөнхий сайдтай уулзаж байна

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ дахь намын бүлэгтээ хандан МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэхийг үүрэгдсэн. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлэг МАН-тай хамтарсан Засгийн газар нь хангалтгүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гарган өнгөрсөн баасан гаригт Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл МАН-тай хамтарч засаг байгуулах гэрээг цуцлах шийдвэр намын бүлгээс гарсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл ч үндсэндээ ийм шийдвэр гарна гэдгийг мэдэж, мэдэрч байсан учраас нэн яаралтай хуралдан Засгийн газарт хамтарч ажиллаж буй МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлахыг УИХ дахь намын бүлэгтээ үүрэгдээд буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хийсэн мэдээлэлдээ “Өөх ч биш булчирхай ч биш байснаасАН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж АН-ын ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ үзэж байна” хэмээн хатуухан онцолсон. Тэгвэл үүнийг МАН хэрхэн хүлээж авсан бэ.
МАН-ын лидерүүдийн зарим нь АН уйлан дуугарч гуйж гувшиж хамтарч ажиллахаар болчихоод одоо ингэж байгаа нь улстөрийн төлөвшөөгүй нам гэдгээ харуулж байна. Бидэнд хамтарсан Засгийн газраас гарахад харамсах зүйл байхгүй гэж байгаа бол МАН-ын сайд нарын хувьд “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бид чадлынхаа хэрээр ажиллаж байна. Хэрвээ нам Засгийн газраас гар гэвэл бидний хувьд татгалзах зүйл алга” хэмээн мэдэгдэж буй.  Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг энэхүү асуудлаар хуралдаж байгаа юм. Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байгаа ч МАН-ын удирдлагууд Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгтэй уулзахаар тохиролцжээ. Уулзалтын дараа МАН-ын бүлэг хуралдах бөгөөд тэндээс гарсан  саналаа Удирдах зөвлөлдөө хүргүүлж нэгтгэн эцсийн шийдээ гаргах гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан