Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

The Beatles-ийн амжилтын нууцыг тайлав



Британийн эрдэмтэд “Ливерпулийн дөрвөл” Битлз хамтлагийн нэрд гарсан нууцыг тайлахаар судалгаа хийсний дүнд тэдний дуулдаг дуунууд нь ихэвчлэн цаг агаарын тухай байдагт л байна гэж үзжээ.
Оксфорд, Саутгемптоны их сургуулийн эрдэмтэд Битлзийн дуулдаг 308 дууны шүлгийг задлан шинжилж үзэхэд 16 хувь нь буюу 48 нь цаг агаарын сэдэвтэй байсан гэнэ.
Судлаачдын нэг Салли Браун “Энэ бол британичууд цаг агаарын нөхцөл байдалд их ач холбогдол өгч, түүний тухай байнга ярьдаг хоббитой болохыг харуулж байна. Ингэхээр тэр сонирхлыг нь хөндсөн дуу ихэд алдашсан хэрэг. Хамтлаг ч энэ сонирхлыг нь мэдэж уран бүтээлээ үүнд нь чиглүүлснээр амжилтад хүрсэн” гэж хэлжээ.
Ер нь их түгээл болдог дуунуудыг судалж үзэхэд нэгдүгээрт нарны тухай, хоёрдугаарт цаг уурын үзэгдэл, гуравт борооны тухай шүлэг бүхий дуунууд орж байсныг бас тогтоожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан