Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шведэд өвөрмөц, гаж хэлбэртэй ногоо, жимс худалдаалж эхэлжээ


Шведийн хүнсний сүлжээ дэлгүүрүүд ер бусын хэлбэртэй сонин содон хүнсний ногоо, жимс худалдаалах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Ийм бүтээгдхүүн ердийнхөөс арай хямд байдаг гэнэ. Бид франц, британийн томоохон худалдааны төвийн жишээгээр ийм зүйл санаачилсан юм гэж нийслэл Стокгольм хотын Соор сүлжээ дэлгүүрийн захирал Луис Ангерт сэтгүүлчдэд мэдэгджээ.
“2014 онд намайг Лондонд очиход олон дэлгүүрт ер бусын хэлбэртэй, үзэмжгүй ч юм шиг жимс, ногоо зарж байсан юм” гэж Ангерт ярьжээ.
Ийм гаж хэлбэрийн жимс хүнсийг хүмүүс багагүй сонирхон худалдаж авдаг байна6 Тэгээд ч жимс, хүнсний ногоогоороо өөрсдийгөө хангадаг энэ улсуудад ийм хэлбэрийн жимс тийм ч ховор биш байдаг аж. 










0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан