Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мьянмараас нэг мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ

Ази тивийн 2015 оны залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮII, эмэгтэй чөлөөт бөхийн ХII, сонгомол барилдааны ХҮI аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 9-12-нд Мьянмар улсын Моутама хотын  “Wana Theikdi Sports Stadium” спортын ордонд амжилттай болж манай бөхчүүд нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны гишүүн Ази тивийн 33 орноос БНХАУ, Вьетнам, Индонези, Бирм, БНАСАУ, БНСУ,  Ирак, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Мьянмар, Тажик, Тайланд, Туркмен, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 20 орчим орны залуу бөхчүүд өрсөлдсөн байна.

Манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 6 жинд хүчээ сорин барилдсанаас эмэгтэй 51 кг-д “Арслан” клубын тамирчин Б.Хатантуул мөнгө, 48 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин Ц.Намуунцэцэг, 63 кг-д Баянзүрх дүүргийн тамирчин Э.Энхбуян, 67 кг-д “Хангарьд” клубын тамирчин Б.Нямгэрэл, эрэгтэй 50 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин Н.Насанбуян, 84 кг-ын жинд “Харгант цамхаг” клубын тамирчин Г.Бигармижид нар хүрэл медаль хүртсэн байна. Энэ тэмцээнээс дахин медаль авснаар Б.Нямгэрэл Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт бөх болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан