Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Грекийн адил өрийн хямралд орох 14 орны тоонд Монгол орж байна

Өнөөдөр дэлхий дахинд Грекийн эдийн засаг, өрийн хямрал бүх нийтийн анхаарал татаж байна. Европын холбоо энэ улсыг өөд нь татахыг эрмэлзэж, гэрээ хэлэлцээр хийсээр байгаа ч байдал сайжрах төлөв ажиглагдахгүй хэвээр. Гэтэл энэ улсын араас орж дампуурлын ирмэгт тулаад байгаа 14 орныг Британийн Өрийн байгууллага Jubilee Debt Campaign нэрлэсэн байна. Гадаад өрийн хувьд тун удахгүй Грекийн араас орж дампууралд хүрэх тэр 14 орон ямар улс вэ.
Энэ 14 орныг Бутан улс тэргүүлж байна. Jubilee Debt Campaign-ийн мэргэжилтнүүд  энэ улсын санхүүгийн салбарт одоо ялихгүй тааруухан өөрчлөлт ороход л энэ улс сүйрлийн ирмэг дээр ирнэ гэж байна. Үүний дараа арлын Кабо-Верде улс орж байгаа бол карибын тэнгис дэх Домниканы бүгд найрамдах улс гуравт жагсч байна. Араас нь Эфиоп орж байгаа бол айргийн тавд Гана оржээ.
Үүний араас Лаос, Мавритан улс ороод Монгол Улс эхний аравт багтаж наймдугаар байрт бахдалтайгаар орсон байна. Тайланд Монголын тухайд “Энэ орон гадаадын хөрөнгө оруулалт татаж байгалийн баялгаа, ялангуяа нүүрс олборлож ирэх онд нэг тэрбум ам.доллар олохоор төлөвлөж байгаа. Ганцхан энэ улсын үндэсний валют төгрөгийн ханш байнга унаж эдийн засгийн эрчимтэй өсөлт нь дараа жилүүдээс унаж мэдэхээр байна” гэжээ.
9,10 дугаар байрт Мозамбик, Самоа улсууд оржээ.
Цааш нь Сан-Томе болон Принсип, Сенегал, Танзани, гээд Уганда улс энэ 14 орны жагсаалтыг цоожилсон байна.
“Бидний үзэж байгаагаар бол гадаад өрийн нь хэмжээ дээд цэгтээ тулж, төсвийн асар их дутаглалд орсноороо  энэ 14 орон өрийн шинэ хямрал руу эрчимтэй ойртож байна” гэж Jubilee Debt Campaign-ийн тайланд дурджээ.
 
    PS: Монгол Улс 2014 оны эцсийн байдлаар нийт 20 тэрбум 942 сая 297  мянган ам.долларын өртэй байгаа юм.  Энэ өрийн 10 тэрбум 614 сая 673 мянга нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл аж.  Харин Засгийн газрын нийт өр 2014 оны эцсийн байдлаар гурван тэрбум 609 сая 624 мянган ам.долларт хүрчээ. Мөн Төв банк нэг тэрбум 567 сая 579 мянган ам.долларын өртэй байгаа бол төв банкнаас бусад хадгаламжийн  байгууллагууд гадаадаас нийт 1.6 тэрбум долларын зээл дүнтэй байсан юм.

0 Сэтгэгдэл
Йлбан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана аа, одоо ч бүр утаанд хөшиглөгдөөд албан тасалгааны цонхоор ч улам "сайхан" харагдаж байна шүү, ЭБА ерөнхийлөгч өө, ҮҮЛ баатар аа
САЙХАНБИЛЭГ,АЛТАНХУЯАГ,СҮ.БАТБОЛД,С.БАЯР МЭТИЙН АРЧААГҮЙ АМИА БОДСОН НОВШНУУДЫН ХИЙСЭН ГАВЬЯА НЬ ЭНЭ
Хамгийн их уншсан