Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЭРБУМ СОНСОГЧИДТОЙ DJ DIPLO УЛААНБААТАРТ АНХ УДАА ТОГЛОНО


Женко Тур Бюро компаниас орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээг Монголдоо бий болгох зорилгын хүрээнд зохион байгуулсан Hunnu Music Festival 2015 хөгжмийн наадам 7 сарын 14-нд 4,000 гаруй оролцогчдыг Цонжин Болдогт цуглуулсан билээ. Тэгвэл тус наадмын үргэлжлэл болох HMF Block Party 7-р сарын 23-нд 21:30 цагаас The Corporate Hotel & Convention Center-т зохиогдохоор зарлагдаад байгаа бөгөөд тус арга хэмжээнд дэлхийн супер одуудын дунд өндрөөр үнэлэгддэг АНУ-ын Лос Анжелес хотоос гаралтай хөгжмийн продюсер, ая зохиогч, алдарт DJ Diplo уригдан оролцож, дэлхий даяар хүрсэн ХИТ хөгжмүүдээ тоглох гэж байна.

DJ Diplo нь M.I.A, Shakira, Beyoncе, No Doubt, Justin Bieber, Usher, Snoop Dogg, Chris Brown, G-Dragon, Madonna зэрэг маш олон алдартнуудтай хамтран уран бүтээл гаргаж ирсэн төдийгүй 2013 оны Grammy Awards-д нэр дэвшиж байсан нэгэн юм. Тэрээр электроник хөгжмийн шилдэг DJ Skrilex-тэй 2013 оноос эхлэн хамтран Jack Ü нэрийн доор уран бүтээл гаргаж байгаа бөгөөд тэднийг Dance хөгжмийн дэлхийн хамгийн алдартай хамтрагчид хэмээн нэрийдэж болно.
Түүнчлэн Diplo нь Mad Decent, Major Lazer гэх мэт уран бүтээлийн нэгдлүүдийн дор дэлхийн шилдэг авьяастнуудтай хамтардаг бөгөөд орчин үеийн RNB, поп урсгалын олон уран бүтээлчид түүнтэй хамтран ажиллахыг хүсдэг нь нууц биш юм.

Дэлхийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогч уран бүтээлч болох Diplo Улаанбаатар хотод тоглох болсон тухайгаа өөрийн твиттер хуудаснаа зарлан бичсэн бөгөөд түүний Монгол дахь шүтэн бишрэгчид ирэх өдрийг нь тэсэн ядан хүлээж байна.
HMF Block Party-ны тасалбар 55 мянган төгрөгний үнэтэй ба худалдан авалтанд үнэгүй уух зүйл дагалдана. Тоглолтыг үзэх хүсэлтэй хүмүүс 7-р сарын 23-ны өдөр тасалбараа The Corporate Hotel and Convention Center-ийн хаалганаас худалдан авч орно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан