Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архины тухай, таны мэдэхгүй ер бусын 25 баримт

Архи хортой, арван нас хорооно гээд байдаг ч энэ ертөнцийн хүмүүс арих уухаа болихгүй л байна. Дэлхийн аль ч улс оронд өөр өөрийн дуртай согтууруулах ундаа байж, аль улсын иргэд хамгийн их архичин бэ гэдэг дээр маргалдсаар. Архи өнөө ч бий болсон биш бүр хэдэн мянганы түүхтэй. Бас үнэ нь янз бүр. Юутай ч архины тухай таны урьд нь сонсоогүй 25 баримтыг толилуулж байна.

1.    Археологчид чулуун зэвсгийн төгсгөлийн үед архи хадгалж байсан домбо олсноо архи гэгч Манай эриний өмнөх 10 мянган жил буюу неолитийн үеийнх гэж тогтоожээ.

2.    Ихэнх хүнсний ногоо, жимс ямар нэгэн хэмжээгээр спиртийн агуулгатай байдаг гэнэ.

3.    Архи согтууруулах ундаа хэрэглэх насыг хамгийн өндрөөр тогтоосон орноор АНУ тодорч байна. Хуулиар энэ оронд 21 наснаас архи согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг бол зарим оронд 16 наснаас зөвшөөрдөг байна.

4.    Архи зөвхөн манай дэлхий дээр төдийгүй сансарт үйлчилдэг.

5.    Коктейль ч бас архи согтууруулах ундаанд орно. Хуурамч архины амтыг нуухын тулд анх гарч ирсэн гэдэг. “Мэри Пикфорд”, “Френч 75”, “Barbary Coast” болон “Сайдкар” алдартай.

6.    Манай гариг дээр минут тутамд нийт хүн амын 0,7 хувь нь согтуу байдаг гэнэ. Энэ нь 50 сая хүн гэсэн үг.

7.    Дэлхийн хамгийн үнэтэй архи “Саятны архи” нэг лонх нь 3,75 сая доллар. Үүнийг хийхэд эхлээд мөсөөр, дараа нь нүүрс, скандинавын хусаар шүүгээд хамгийн сүүлд алмаз, бусад эрдэнийн чулууны нунтаг бүхий элсээр шүүдэг гэнэ. Шил нь гэж шил, болороор хийж эрдэнийн чулуугаар чимиглэсэн байдаг.

8.    АНУ-д жил 21-ээс дээш насны 5000 хүн архины улмаас нас бардаг. Авто осол, ахуйн аллага, дээрэм тонуул гэх мэт.

9.    Туранхайчууд архийг тарганчуудаас илүү даадаг. Булчингууд дахь их ус нь архийг  тархинд хүргэхгүй шингээдэг гэнэ.

10.    Нэг шил оргилуун дарсны нэг хавтгай дөрвөлжин дюймд 40 кг  даралт оногддог нь автомашины дугуйнаас гурав дахин их даралт. Оргилуун дарсны бөглөө мултрахдаа цагт 95 км хурдтай нисдэг тул оногдвол бэртэл учруулах хэмжээнд хүрнэ.

11.    Соноселикафобия гэж архинд донтох нэг төрлийн өвчин. Хоосон хундаганы өвчин ч гэдэг.

12.    Викингчүүд ч архи уудаг байж Гэхдээ зүгээр ч нэг биш дайснуудынхаа гавлын ясаар хийсэн аяганд.

13.    Японы эрдэмтэд архичдаас “өөрөө шар айраг нэрэх синдром” гэдэг өвчин илрүүлсэн байна. Энэ нь өвчтөний идсэн ислэг мөөг нь шулуун гэдсэнд нь исэлдэж спиртийн агууламж үүсгэдэг гэнэ.

14.    Шар айраг хамгийн их уудаг орноор Чех тодорчээ. Эндхийн оршин суугч нэг хүн жилд 151 литр шар айраг уудаг гэнэ. Чех улс шар айргаараа алдартай Ирланд, Герман, АНУ-г аль хаэдийнээ ардаа орхисон улс.

15.    Тайландад хамгийн алдартай Тарантула гэдэг архийг цагаан будааны жүүсээр хийдэг.

16.    Манай дэлхий дээр хамгийн хатуу нь болох шотландын  шар айраг Snake Venom буюу “могойн хор” 67.5 градус.

17.    Европын ахлах сургуулиудын цайны газарт шар айраг худалдаалдаг.

18.    Цагаан архи бол дэлхийд хамгийн түгээмэл согтууруулах ундаа. Манай гаригийн иргэд жил бүр таван тэрбум литр цагаан архи уудаг.

19.    Авраам Линкольн согтууруулах ундаа худалдаалах лицензтэй байсан гэнэ.

20.    АНУ-ын Огайо мужид загасыг согтууруулах ундаагаар барихыг хориглосон байдаг гэнэ.

21.    “Бренди” гэдэг үг нь голладын “брандевин” гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “шатсан дарс” гэсэн утгатай гэнэ.

22.    Францын усан дарс үйлдвэрлэгч, усан үзмийн тариаланчид дунд өөрийнхөө гутлыг алдсанаас эх нутгаа орхисон нь дээр гэдэг байжээ.

23.    “Өтгүй текила” гэсэн алдартай үг бий. Энэ бол хамгийн чанартай гэсэн сурталчилгаа гэнэ.

24.    0,5 литр шар айраг, бокал дарс,  хундага архи согтууруулах хэмжээ нь адил гэнэ

25.    Адольф Гитлер, Уинстон Черчилль нар өөр өөрийн үедээ хамгийн нэртэй архичин байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан