Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол улсад анхны чөлөөт сонгууль явагдсаны 25 жилд


Ардчилсан хувьсгалын түүхэн баримтуудыг цэгцэлье

Н.УУГАНБАЯР

25 жил. Ардчилсан хувьсгал ялсны, олон намын тогтолцоотой болсны, анхны улстөрийн өлсгөлөн зарласны, анхны чөлөөт хэвлэл үүсэн байгуулагдсаны,  ардчилсан сонгууль явагдсаны, анхны Ерөнхийлөгчөө сонгосны гээд үргэлжилнэ. 25 жилийн өмнө Монгол улс ардчилсан хувьсгалыг лидерүүдийн хэлдгээр нэг ч амьтны хамраас цус гаргалгүй, нэг ч цонх хагалалгүй хийж чадсаны ачаар нэг нийгмийг нөгөөгөөр сольж, анхны гэж тодотгох олон түүхэн үйл явдлууд ар араасаа өрнөсөн билээ.

Шилжилтийн үеийн хүүхдүүд бидний хувьд энэ бүх үйл явдлыг харж, сонсч, эцэг эх маань оролцсон учраас хэрвээ үр хүүхэд минь сонирхон асуувал 1990 онд гээд аар саархан зүйл ярьж чадах л байх. Гэхдээ ердөө 25 жилийн өмнө болсон тэр л үйл явдлын жинхэнэ бодит түүх, бодит он цаг өнөөдөр нэг л балархай байгааг онцолмоор санагдлаа. “Ардчилал” сонины хувьд энэхүү анхны гэх түүхийн нэг л хэсэг. Анхны чөлөөт хэвлэл гэх тодотгол энэ сонинд ногддог. Тиймээс бид түүхийн амьд гэрч, ардчилсан хувьсгалын үндэс суурь болсон анхдагч нартай уулзаж ярилцах нь олон. Заримдаа тэдний ярьсан нь өөр хоорондоо зөрөлдөхөд ардчилсан хувьсгалын үүх түүхийг тэмдэглэж үлдсэн цөөхөн хэдэн номыг нааш цааш эргүүлж жинхэнэ баримтыг олж шигтгэх санаатай хайна. Гэсэн ч баримтууд, он цаг зөрсөөр...

Монгол улсад анхны чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын хэдний өдөр болсон бэ гэдгийг тодруулах гээд үзье.
Ердөө наадмын өмнөхөн “Өдрийн сонин”-д гарсан  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн ярилцлага миний өмнө дэлгээтэй байна.

Тэрээр “...Ардын Хурлын депутатуудын 16 дахь удаагийн сонгуулийг 1990 оны долдугаар сарын 29-ний ням гаригт явуулахаар тогтож, Ардын Их хурлын депутатуудын сонгуульд бэлтгэх ажлын хэсэг, сонгуулийн нутаг дэвсгэрийн  комиссыг байгуулж байжээ...” хэмээн яриад “Ардын Их хурлын анхдугаар хуралдаан нь есдүгээр сард болж, байнгын ажиллагаатай парламент болох Улсын бага хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталсан гээд МАХН-33, Монголын Ардчилсан нам 13, Монголын Социал демократ нам 4, Монголын Үндэсний дэвшлийн нам 3 суудал тус тус авч байв” гэжээ.

Түүний ярьснаас
Анхны сонгууль 1990.07.29
Улсын бага хуралд МАХН-33, МоАН-13, МСДН-4, МҮДН-3 гэсэн тоог авч үлдээд дараа дараагийн баримт сөхье.
1990 онд Монголын Социал демократ намыг тэргүүлж байсан, ардчилсан хувьсгалын түүхийг тун сайн мэдэж бичих хүн хэмээн онцолж болох Б.Батбаярын baabar.mn сайтдаа 2010 оны гуравдугаар сарын 23-нд тавьсан “ Монгол сонгуулийн түүх” нийтлэлээс дээрх баримтыг онцлоё.

Анхны сонгууль 1990.07.22-нд болж билээ

Бага хуралд МАХН-30, МоАН-14, МСДН-3, МҮДН-3 суудал авсан юм гэжээ. Баримтанд хамгийн ойр байгаа хүмүүсийн бичиж, ярьснаас ийн зөрүү харж болно. Ахиад түүх болон бичигдсэн зарим номын хуудас эргүүлье.
 Ардчилсан хувьсгалын анхдагч сэтгүүлч С.Амарсанаа, ардчиллын дууч С.Цогтбаярын ах С. Майнбаяртай хамтран эмхэтгэн хэвлүүлсэн “Монголын ардчилсан холбооны түүхэн цомог” номын 91 дүгээр хуудаст “МоАХ-ны анхны өргөн барих бичигтээ шаардсаны дагуу АИХ-ын сонгуулийг хугацаанаас өмнө буюу 1990 оны долдугаар сарын 28-нд хийв. Энэ сонгууль нь олон намын тогтолцоотой хийсэн анхны ардчилсан чөлөөт сонгууль билээ” гэжээ.
Х.Дашзэвэгийн бичиж эмхэтгэсэн “МҮАН-ын түүхэн тэмдэглэл 1989-1996” номын 82 дугаар хуудаст “1990 оны долдугаар сарын 28-нд  Монголд анхны чөлөөт ардчилсан сонгууль болсон юм”. Хуудас 85-д “ Хууль тогтоох төрийн дээд байгууллага Улсын бага хуралд МАХН-31, МоАН-13, МҮДН-3, МСДН-3 суудалтай болжээ” гэжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ МоАХ-ны дарга байхад эмхэтгэн хэвлүүлсэн “Монголын Ардчилсан холбоо түүхэн товчоон” номонд эдгээр тоо баримт хэрхэн бичигдэж үлдэв.

“1990 оны долдугаар сарын 28-нд Монголд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болсон” /Ху 43-т/, Улсын бага хуралд МоАН, МоАХ-ны гишүүдээс гээд Ц.Элбэгдорж тэргүүтэй 15 хүн сонгогдон ажиллаж байлаа хэмээн бичсэн байна.
1990 онд Улсын бага хурлын Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан, хожим нь ОХУ-д Элчин сайд байсан Л.Хангай “Анхны ардчилсан сонгууль” дурсамждаа “АИХ-ын сонгууль 1990.07.29-нд болов”, “Улсын бага хуралд  МАХН-33, МоАН-13, МСДН-4, МҮДН-3 суудал авсан байдаг” хэмээн бичсэн байгаа юм.

Түүний бичсэн баримтыг 1990 оны АИХ-ын  191 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Ширнэн залруулж “ 1990 оны долдугаар сарын 22-ны ням гаригт нэр дэвшигчдийг шалгаруулах санал авалт болсон. Ингээд 1990 оны долдугаар сарын 29-нд бүх шатны сонгууль болсон” гэж бичжээ. Б.Чимид гуайн “Сонгуульд суралцахуй” номонд бүүр 1990 оны зургадугаар сарын 29-нд болсон /Ху 33-т/ гэж бичсэн байгаа юм. Мэдээж энэ бол зохиогчийн болоод редакторын алдаа биз. Харин алдарт “Википедиа” дээр 1992 оны сонгуулиас эхлээд зарим нэг баримт байх. 1990 оны сонгуулийн тухай ганцхан өгүүлбэр байгаа нь “Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын тогтолцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ” гэж Монголын түүхийн хэсэгт бичжээ. Сонгууль гэсэн ангиллын УИХ-ын сонгууль хэсэгт  Улсын бага хурал МАХН-33, МоАН-13, МСДН-4, МҮДН-3 суудалтай байсан гэсэн ч анхны сонгууль болсон өдрийн талаар тодорхой мэдээлэл алга. Хамгийн ойрмогхон гарсан номуудаас шүүж үзвэл “Ардчилсан намын 20 жилийн түүхэн товчоо 1989-2009” номын хуудас 34-т “ 1990 оны долдугаар сарын 22-нд Монголд  анх удаа олон намууд оролцсон чөлөөт ардчилсан сонгууль болов. БНМАУ-ын бүх шатны Ардын депутатуудын хурлын сонгуулийн 3 болон түүнээс дээш нэр дэвшигч бүхий  238 тойрогт  урьдчилсан шатанд  шалгаруулах санал хураалт явуулав. 1990 оны долдугаар сарын 29. Орон даяар бүх шатны Ардын депутатуудын хурлын сонгууль болж, нийт сонгогчдын 97,8 хувь оролцсон байна” гэжээ. Мөн  Улсын бага хуралд МАХН-31, МоАН-13, МСДН-3, МҮДН-3 суудалтай байхаар тохиролцож, шийдвэрийг АИХ-д өргөн барихаар болов” хэмээн бичсэн байна.
Ямар ч байсан хэрвээ судалгааны ажил хийвэл маш олон тоо баримтын ард гарч байж магадгүй үнэнг олж атгана.

Улсын Бага хурлыг дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болоод 50 гишүүнтэй байхаар баталсан бөгөөд Намуудын Бага хурал дахь гишүүдийн тоо зөрсөөр байгаа нь дээрх гурван нөхөртэй холбоотой болж таараад буй. Гэхдээ хэдийгээр дээрх гурван нөхөр гурван намын төлөөлөл байсан боловч МАХН-ын суудлын тоо 30,31, 33 гээд хэдэн янз байгааг та анзаарсан байх. Харин сонгууль болсон өдрийн хувьд урьдчилсан шатанд шалгаруулах санал хураалт болоод орон даяар бүх шатны АИХ-ын депутатуудын сонгууль болсон өдөр гээд хоёр өдрийг л тодорхой онцлоогүйгээс үүдээд буй бололтой гэж гаргалгаа хийх хэрэгтэй болох нь.

Гэхдээ энэ бол нүднээ ил байгаа хоёрхон баримт. Наад зах нь  Ардчилсан сонгууль явуулахаар  АИХ-ын тэргүүлэгчдийн гаргасан 1990 оны тавдугаар сард гарсан зарлигийн өдөр ч  хэдэн янзаар бичигдсэнийг анзаарч болно.
Аливаа нийтлэл материал бичихийн өмнө сэтгүүлчид бидний ухаж төнхдөг, асууж сурагладаг тэгээд нэг тоо баримт олж тавьдаг зан энэ олон зөрүүтэй тоог яаж ийгээд цэгцэлж болох биз. Тэгвэл их сургуулийн оюутан, сурагчдын хувьд энэ тоонуудад хэрхэн хандах бол...

Хэнд итгэж, хэний бичсэнийг түүхэн үнэн гэж ойлгож, тунгаах вэ.
Тэгэхээр түүхчдийн зүгээс ардчилсан хувьсгалын түүхэн үүрэг  хийгээд Монголын нэн шинэ түүх хаанаас хэрхэн эхэлсэн тухай юу бичиж үлдээсэн билээ хэмээн өөрийн эрхгүй эргэн харах шаардлага байгааг өгүүлнэ.
Түүхийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи гээд бидэнд чадалтай байгууллага чансаатай түүхчид бий. Гэвч тэд маань нам, үзэл суртлаас ангид байж чадаж байна уу гэх асуулт ч төрж байна. Мөн түүхийг ном болгон эмхэтгэн баринтаглаж байгаа хүмүүсдээ талархах нь зүй ч дараа дараагийн үе хойчоо бодож, баримтыг тодорхой бас бодитоор бичиж тэмдэглэж үлдээгээсэй билээ.

0 Сэтгэгдэл
24 цаг ОДОО ХҮСЭЛТ дотор таны дансанд ТАНЫ зээл авах Сайн өдөр: Хэрэв та өөрийн санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх яаралтай зээл хэрэгтэй, бид $ 5,000.00-аас $ 10,000,000.00 зээлийн Мах нь санал болгодог, бид, найдвартай, үр ашигтай, хурдан, динамик, 100% баталгаатай нь (бөгөөд бид ч бас зээл өгдөг. евро, фунт доллар) бүх Цалин буусан өдөр цалингаа зээл (3%) хэрэглэх хүүгийн та сонирхож (mrwilliam751@gmail.com) доорх мэдээллээр дамжуулан буцаан бидэнд авч байгаа бол: бүтэн нэр: Улс: зээлийн Хаяг хэмжээ : үргэлжлэх хугацаа: Нас: Хүйс: Мэргэжил: утасны дугаар: баярлалаа. Би таны яаралтай хариу хүлээж
Та бид зээлийн хэрэгцээ бизнесийн боломж танд байх хэн хайж байгаа дахин энд байна гэж дэлхий даяар зээлийг санал болгож байна яаралтай зээл хэрэгтэй юу. qmank011@gmail.com: АНУ-ын одоо и-мэйл Зээлийн өргөдлийн маягт 1) Бүтэн нэр: 2) Хүйс: 3) Зээлийн хэмжээ Шаардлагатай :. 4) Зээлийн хугацаа: 5) Улс: 6) Нүүр хуудас Хаяг: 7) Гар тоо: 8) Сарын орлого: 9) Мэргэжил: ) Аль бидний тухай энд та байлаа. Хүндэтгэсэн.
мөнгө хувь хүн, аж ахуйн нэгж хоорондын зээлийг санал болгож байна. Бид зээлийн санал болгох үйлчилгээг санал болгож байна. Энэхүү үйлчилгээ нь ямар ч төслийн мөнгийг зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст хамаатай. Бидний зорилго эхлэх, эсвэл төслийг өргөжүүлэх, бас банкууд татгалзсан буй нь туслахын тулд мөнгө зээлэх хэрэгтэй бүх хүмүүсийг, эсвэл компаниудад туслах явдал юм. Бид та жилд 2% -ийн хүүтэй € 50.000.001 нь € 4999 нь нийлбэр олгох боломжтой байна. Та манай санал сонирхож байгаа бол манай зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих: agency.finance.express@gmail.com
Бид зээлийн санал болгох үйлчилгээг санал болгож байна. Энэхүү үйлчилгээ нь ямар ч төслийн мөнгийг зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст хамаатай. Бидний зорилго эхлэх, эсвэл төслийг өргөжүүлэх, бас банкууд татгалзсан буй нь туслахын тулд мөнгө зээлэх хэрэгтэй бүх хүмүүсийг, эсвэл компаниудад туслах явдал юм. Бид та жилд 2% -ийн хүүтэй € 50.000.001 нь € 4999 нь нийлбэр олгох боломжтой байна. Та манай санал сонирхож байгаа бол манай зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих: agency.finance.express@gmail.com Холбоо барих: agency.finance.express@gmail.com
ардчилсан хувьсгал гээд л яриад байдаг. Тэр түүхийн гэрчүүд нь уг нь амьд байгаа шүү дээ. Тэд л түүхээ үнэн зөв бичиж үлдээх хэрэгтэй шүү дээ
ter veiin xubisgal xiisen geed bgaa zaluus xogshrodoo ter veiin axmaduud shig bj chadax bolob uu l gedeg sonin. ter ved zaluuchuud xubisgal xiibvv???? axmaduud maani ergelt xiisen bolob uu alibaa yum xoer taltai bodox l asuudal daa
Нээрээ л цаг хугацааны хувьд 25 жилийн өмнө л болсон үйл явдал шүү дээ
Хамгийн их уншсан