Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДОХ-той хүмүүсийн өгзгөн дээр шивээс хийнэ гэнэ


Свазилендын парламентын гишүүн Тимоти Мьени улсынхаа ХДХВ-ийн халдвар авсан бүх хүмүүсийн өгзгөн дээр тусгай шивээс хийх санал гаргажээ. Хүн амынх нь 43 хувь орчим нь ХДХВ-ийн халдвар авсан энэ улс ийм байдлаар ХХ зкууны тахал өвчнийг цааш нь дэлгэрүүлэхгүй гэнэ. Мьенигийн бодлоор бол тухай хүн ХДХВ-ийн халдвартай эсэхийг энэ шивээсээр мэдэж хүмүүс бэлгийн харьцаанд орохгүй сэрэмжлэх юм байна. 

“Хүн хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орох гэж байгаа бол эхлээд өгзөгийг нь шалгахад л хангалттай” гэж улстөрч хэлж байна. Тэгээд ч энэ санааг хэрэгжүүлснээр улсдаа хэдэн хүн ХДХВ-ийн халдвар тээж явааг нарийн мэдэх гэнэ.
Улстөрчийн энэ саналыг олон нийт, ялангуяа ХДХВ-ийн вирус тээгчдийг хамгаалдаг хүний эрхийн байгууллагуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байна.

0 Сэтгэгдэл
lazerdaad arilgachih blgui esvel darj uur yum shivuuleed t e n e g yum setgev ee
MONGOLD YAG TOHIRNO
Хамгийн их уншсан