Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуучин барилгыг буулгах нэрийдлээр төрийн нэр барьж залилан хийж байгааг анхааруулж байна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ыг баталсан.  

Уг журмын дагуу Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн  нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийт 79 барилгыг буулган, дахин барилгажуулах ажил хийж байгаа юм. Журмын дагуу шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь хуучин барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг бүрэн хариуцан гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 11 компани төсөл хэрэгжүүлж байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах үйл ажиллагаа нь дээр дурьдсан журмын дагуу зөвхөн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан этгээдийн хийж гүйцэтгэх ажил бөгөөд энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй юм. Гэтэл зарим нэг иргэн “Нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, дахин барилгажуулах ажлын хүрээнд хуучин барилгыг буулгах тендерийн ажлыг олж өгнө” гэж бусад иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлэн хууль бусаар мөнгө залилан мэхлэх явдал удаа дараа гарч, уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Залилан мэхлэгч этгээдэд хууртаж, эд хөрөнгөөр хохирсон бол цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж, хууль бус, залилан мэхлэх үйлдэлд өртөхгүй, өөрсдийн эд хөрөнгөөр хохирохгүй байх талаар нийт иргэн, хуулийн этгээдэд сэрэмжлүүлж байна.  

Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийх сургууль, цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах ажил нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг тавьж ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан