Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аялал жуулчлалын үндэсний төвийг татан буулгалаа


Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын товч мэдээг хүргэж байна.

·  “Аялал жуулчлалын үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, эрхэлж байсан зарим ажил үйлчилгээг холбогдох төрийн байгууллагад шилжүүлэхээр боллоо.

·  Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов

·  Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг баталлаа. Батлагдсан чиглэлд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд 300 тэрбум төгрөг  хүртлэх санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно.   

·  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн өнгөрөгч сарын 28-30-нд манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан