Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд үзээгүй түүхэн баримтууд

Түүх гэдэг судлах тусам илүү жижиг сонин бас чухал баримтууд гарч ирээд байдаг чухал шинжлэх ухаан билээ. Тиймээс түүхийн хичээл дээр тэр бүр  заагаад яриад байдаггүй зарим сонирхолтой баримттай танилцая.

Альберт Эйнштейн Ерөнхийлөгч болох санал хүлээн авч байсан гэнэ. 1952 онд Израйлийн дэд Ерөнхийлөгчийн суудлыг түүнд санал болгосон ч татгалзсан байна.
 
Ким Чен Ир бол сайн хөгжмийн зохиолч байсан гэдэг. Тэрээр Хойд Солонгосыг удирдах хугацаандаа 6 дуурь бичсэн гэнэ
 

Пизаны цамхан мөнхийн налуу байгаа ч нураад уначихдаггүй. 1173 онд Пизаны цамхгийн барьж байсан барилгачдын баг суурь нь муруй байгааг анзаарчээ. Ингээд 100 жилийн турш энэхүү муруй суурийг тэгшлэх гэж хичээсэн боловч энэхүү барилга хэзээ ч тэгшрээгүй гэнэ.

 
 Арабын тоог араб үндэстнүүд өөрсдөө зохиогоогүй. Энэтхэгийн математикчид араб тоог зохиожээ.
 

Сэрүүлэгтэй цагийн бүтээхээс өмнө хүмүүсийг өглөө сэрээж ажилдаа яваачээ хэмээн хэлдэг мэргэжлийн хүмүүс байсан аж. Жишээ нь зарим сэрүүлэг хүн хатсан вандуй цонх руу үлээдэг байсан гэнэ.
 

Григорий Распутиныг нэг өдөрт маш олон удаа алах оролдлого хийсэн байна. Түүнийг буудах гэж, хоолойг нь хэрчих гэж бас хор уулгах гэж оролдсон байна. Гэвч тэр амьд гарсан ч хүйтэн гол живж нас барсан аж.
 

 Хамгийн богино хугацаанд үргэлжилсэн дайн бол Англи Занзибарын дайн юм. Тэд 38 минут дайтжээ.


Харин хамгийн олон жил үргэлжилсэн дайн бол  Нидерланд болон Силлийн арлуудын хооронд өрнөгсөн байна. 1651 оноос 1989 он хүртэл буюу 335 жил үргэлжилсэн дайн гэж үздэг юм.
 

Энэхүү шувууны онцгой төрөл зүйлийг “ Аргентины агуу шувуу” гэж нэрлэсэн байдаг. Дэлгэсэн далавч нь 7 метр урттай энэ шувууг түүхэнд хамгийн том нисдэг шувуу гэж тэмдэглэжээ.  Энэ шувууг ойролцоогоор 6 сая жилийн өмнө Аргентины уул нуруудаас олсон гэнэ. Энэ шувуу бол өрөвтас болон тас шувууны өвөг ч гэдэг.
 

Энэ хоёр эр нэг ижил нэртэй нэг ижил хэргээр нэг шоронд хоригдож байжээ. Гэвч тэд өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд садан төрөл биш хэмээн мэдүүлсэн аж. Тэдний хурууны хээгээр хүний хувь төөргийг судалгаа хийж байсан гэнэ.
 

Боодолтой хөл.Хятадын эртний уламжлалаал бүсгүй хүний хөл жижигхэн байх тусам илүү үзэсгэлэнтэй бас эмэгтэйлэг хэмээн үздэг байсан учраас охидын хөлийг багаас нь боож багладаг байжээ.
 

Хамгийн хачин бас аймшигтай муми бол Гуанахуатогийн муми гэж үздэг. Учир нь тэдний нүүрний хувирлаас харвал  амьдаар нь оршуулж байсан юм байна гэж үзэхээс өөр аргагүй юм.
 

Героиныг өмнө нь морфины оронд ашиглаж байсан төдийгүй хүүхдийн ханиалгыг намдаахад бага дозоор ч уулгадаг байсан гэнэ.
 

Иосиф Сталины баг тун муугүй фотошопчин байжээ. Сталинтай хамт зургаа авхуулсан зарим нэг хүмүүс нас барсан эсвэл алга болсон бол зураг дээрээс ч бас алга болдог байж.
 

Египетийн эртний хаан Тутахамоны хамгийн сүүлд илрүүлсэн үлдэцээс авсан  ДНК шинжилгээгээр түүний эцэг эх нь ах дүү хоёр байсан гэсэн дүгнэлт эрдэмтэд хийжээ. Египетийн хааны гаж төрх, элдэв өвчин нь үүнээс үүдэлтэй гэсэн тайлбар ч хийж болох юм.
 

Исландын парламент бол хамгийн эртний хууль тогтоох дээд байгууллага гэдэг. 930 онд энэ парламентын танхимыг анх байгуулсан хэмээн үздэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан