Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2100 онд дэлхийн хүн ам хэд хүрэх вэ

Африкийн хамгийн ядуу орнуудын хүн амын маш хурдацтай өсөлт дэлхийн хүн амын өсөлтөд нөлөөлж, 2030 он гэхэд дэлхийн нийт хүн ам 8.5 тэрбумд харин 2100 он гэхэд 11.2 тэрбумд хүрнэ гэсэн НҮБ-ын тооцоо гарчээ.


2050 он хүртэлх дэлхийн хүн амын өсөлтийн 50 хувийг Африк тив дангаараа бүрдүүлэх бөгөөд мөн онд дэлхийн хүн ам 9.7 тэрбум болох ажээ. 2022 онд гэхэд Энэтхэг БНХАУ-ыг хүн амыг тоогоороо давж, дэлхийн хамгийн их хүн амтай улс болно.

Одоогийн байдлаар хүн амын тоогоороо дэлхийд долоод орж байгаа Нигери улс 2050 онд гэхэд хүн амын тоогоороо АНУ-ыг давж дэлхийн гуравдагч их хүн амтай орон болно. Үүний зэрэгцээ Африкийн 28 орны хүн амын тоо хоёр дахин өсөж, тус тивийн бусад 10 орон тухайлбал Ангол, Сомали, Уганда улсын хүн амын тоо тав дахин нэмэгдэх ажээ.

Гэвч ядуу орнуудын хүн ам өсөхийн хэрээр ядуурал, тэгш бус байдлыг бууруулах, өлсгөлөн, тэжээлийн дутагдалтай тэмцэх болон эрүүл мэнд, боловсролын системийг өргөжүүлэх зэрэг томоохон сорилтууд тус улсуудад гарч ирэх юм гэж НҮБ-ын Эдийн засаг болон нийгмийн асуудал хариуцсан газрын харьяа Хүн амын хэлтсийн дарга Жон Вильмот хэлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан