Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МУИС-д сурснаар та ямар тэтгэлэгт хамрагдах боломжтой вэ?

Монгол Улсын Их Сургуульд амжилттай суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог ажээ.

  Ингээд танд Монгол Улсын Их Сургуульд сурдаг оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүдийг багцлан хүргэж байна. 

МУИС-ийн оюутан болсноор та  дараах тэтгэлэгүүдэд хамрагдах боломжтой юм байна. Үүнд: 

·         МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг

·         МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг

·         Монгол Улсын Ерөнхийлөгчийн  нэрэмжит тэтгэлэг

·         Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

·         Докторын сургалтанд суралцаж буй МУИС-ийн багшид зориулсан тэтгэлэг

·         Монгол судлаач гадаад иргэдийг дэмжих Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ринчен нарын нэрэмжит тэтгэлэг

·         Япон улсын Сумитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг

·         Япон улсын Мицибуши Корпорацийн нэрэмжит тэтгэлэг

·         Япон улсын Мицибуши UFJ Сангийн нэрэмжит тэтгэлэг

·         БНСУ-ын  Поско сангийн нэрэмжит тэтгэлэг

·         БНСУ-ын Намянжу сангийн тэтгэлэг

·         Тайваний иргэн Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэг

·         Тайваны Монгол-Төвдийн хорооны тэтгэлэг

·         Бусад тэтгэлэгүүд

Оюутан солилцооны хөтөлбөр 

МУИС нь дэлхийн 170 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд зарим сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. МУИС-д сурснаар сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ, Япон Улс, БНХАУ, Тайвань зэрэг Азийн улсуудаас гадна ОХУ,  Итали, Испани, Франц, Герман зэрэг Европын их дээд сургуулиудад богино хугацаагаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг ажээ. Оюутан солилцооны хөтөлбөрт жилд дунджаар 50 гаруй оюутан хамрагддаг юм байна. 

Дашрамд дурдахад, тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээлэл, зарыг цаг тухай бүрд нь МУИС-ийн албан ёсны веб сайт дээр http://www.num.edu.mn/, http://www.news.num.edu.mn/-ий тэтгэлэг хэсэгт байршуулж, бүрэлдэхүүн сургуулийн болон холбогдох алба, хэлтсийн сошиал медиа сувгаар түгээдэг байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан