Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан сонгуулийн өдрийг уламжлал богоно

Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан долдугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар Засгийн газрын /2015.07.27/ хуралдаанаар шийдвэрлэж, тогтоол гаргасан байна.

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон нам оролцсон, ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулсан түүхэн сонгууль юм.

Мөн улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй, чөлөөт ардчилсан сонгууль болжээ. Анхны энэ сонгуулиас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 6 удаагийн, Монгол Улсын Их Хурлын 6 удаагийн сонгууль болж, сонгуулийн зохион байгуулалт, тогтолцоо сонгуулиас сонгуульд төгөлдөржиж, боловсронгуй болсоор ирсэн билээ.

Энэ жил анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 03 тоот зарлигаар энэ түүхэн үйл явдлыг 2015 оны долдугаар сарын 29-30-нд орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. Монголд анхны ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойг тохиолдуулан долдугаар сарын 29-нд Олон улсын хүндэтгэлийн хурал, бусад арга хэмжээ болно. Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, гадаад, дотоодын хүндтэй олон зочид оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан