Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хот хооронд зорчихдоо онлайн хаягаар тасалбараа захилаж болно

Автотээврийн үндэсний төвөөс хэрэглэгчдийн цаг завыг хэмнэж, үйлчилгээний чанар стандартаа нэмэгдүүлэхээр улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар захиалгыг онлайнаар захиалах ажлыг эхлүүлсэн.
Гэсэн ч иргэдийн дунд энэ талаарх мэдээлэл хомс байгаа аж. Орон нутгийн автобусны тасалбарыг иргэд заавал “Драгон” автовокзал руу явж авах шаардлагагүй бөгөөд www.teever.gov.mn цахим хуудсаар орж тасалбараа захиалах юм.

Тус цахим хуудсанд байрлах "Тасалбар захиалга" хэсэгт хандан өөрийн аялах чиглэлээ сонгон, суудлын сонголтоо хийж, зорчигчийн хувийн мэдээллээ үнэн зөв оруулан төлбөрөө төлснөөр тасалбар баталгаажина. Энэ үйлчилгээг авснаар иргэд өөрийн хүссэн чиглэлийн тасалбарыг хялбархан захиалаад зогсохгүй нэмэлт төлбөр төлөлгүй өөрийн тасалбараа гээж үрэгдүүлэх, тасалбар захиалгаас хоцрох зэрэг эрсдлээс хамгаалагдах бүрэн боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан