Дэлхийтэй хөл нийлүүлсэн Монгол компани
2015 оны 8 сарын 4
Зах зээлийн систем, ардчилсан нийгэмтэй хамт өсөн дэвжиж бас өнгөжин жавхаажиж байгаа салбар бол барилга. Өдрөөс өдөрт нийслэлд орон сууцны хорооллууд сүндэрлэн босохын хэрээр, дэлхийн томоохон сүлжээ зочид буудал хийгээд брэндийн дэлгүүрүүд өөрийн гэсэн барилга байшингаа Улаанбаатарыг сонгож барих боллоо. Гэхдээ тэд дэлхийн компани хэмээн гадаадын барилгачдад ажлаа даатгадаг байдал өдрөөс өдөрт хумигдаж байна. Нэгэн үе барилгын салбарт гадаадын ажилчид зонхилдог байсан бол өнөөдөр Үндэсний компаниуд маань өөрийн гэсэн өнгө аясыг буй болгон дэлхийн чанарт хүрэх ажил үйлчилгээ санал болгож байна. Та Шангри-Лагийн төмөр бетон хийцийн ажлыг хэн гүйцэтгэсэн гэж бодож байна. Монголд Оюу толгой төслийг хэрэгжүүлж байгаа алдарт “Рио Тинто” хэнд итгэдэг вэ. Тэгвэл өнөөдөр тэд монголчуудад, монголын барилга  угсралтын болоод зөвлөх үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн компанид итгэж хамтран ажиллаж хэд хэдэн төслийн ард гараад байна.
Ямар компани вэ гэж асуух гэж байна уу?

НБИК компани байгуулагдаад таван жил болохдоо хэд хэдэн том төсөл дээр дэлхийн стандартыг чанд баримтлан, орон орны залуустай мөр зэрэгцэн ажиллажээ.
НБИК компани бол 2010 онд барилга угсралт, зөвлөх үйлчилгээ болон ханган нийлүүлэлтийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан компани юм. Монгол улсын түүхэнд нэгээхэн хуудас нээсэн Оюу толгой төсөл дээр хамтдаа баг болон ажилласан ирээдүйдээ бат итгэлтэй, Монголынхоо төлөө цохилох зүрхтэй, ихийг хийх эрмэлзлэлтэй залуус “НБИК” компанийг үүсгэн байгуулсан түүхтэй юм. Тэд уурхайн их бүтээн байгуулалтын үед 30 гаруй орны шилдэг залуустай мөр зэрэгцэн ажиллах явцдаа олж авсан мэдлэг туршлага ноү-хаудаа тулгуурлан өөрийн компанийн үндэс суурь, хөгжлийн гол бодлогоо тодорхойлж чадсандаа, цаашлаад эх орныхоо хөгжил дэвшилд, бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь оролцоог зориулж яваа юм.

НБИК компани нь өнөөдөр 350 гаруй ажилчидтай, 50 гаруй инженер техникийн шилдэг ажилчдыг эгнээндээ нэгтгэн, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
НБИК компани байгуулагдсан цагаасаа эхлэн томоохон төслүүд дээр ажиллаж, 2014 онд Завхан аймгийн Дөрвөлжин суман дахь гадаадын шууд хөрөнгө оруулалттай “Баян Айраг” алтны уурхайн барилга байгууламж, кемп түүний дэд бүтцийг иж бүрнээр барьж, байгуулан улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн 2012 оноос Улаанбаатар хотод “Шангрила” зочид буудлын “Паз-1” подиумын төмөр хийц нийлүүлэлт болон угсралтын ажлыг хийжээ. Цаашлаад Солонгосын “Samsung C&T” компанитай хамтран “Паз-2” 34 давхар төмөр бетон карказны ажил, гадна шилэн фасад, дотор засал чимэглэл, сан болон цахилгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Одоогийн байдлаар Солонгосын “LG” компанитай хамтран олон улсын Шинэ УБ Нисэх буудлын төслийн гадна, дотор шилэн фасадын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд “Оюу Толгой” төсөл дээр урт богино хугацааны хэд хэдэн ажлыг тус тус хийж гүйцэтгэж байна.

НБИК компанийн гүйцэтгэсэн ажлыг хамтрагчид нь өндрөөр үнэлж, дараа дараагийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах санал тавьсаар байгаа юм. 2013 оны аравдугаар сард “Оюу Толгой” компанийн шилдэг жижиг дунд үйлдвэрлэгч компаниар тодорсон юм. Тус 2014 оны Хүн Амын Орлогын Албан Татварын биелүүлэлтээрээ эхний 4-т жагсч, хүндэт татвар төлөгч байгууллагаар тодорсон, мөн 2014 оны нормчлолын сангийн төлөлт, тайлан тушаалтаар оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаран шагнал хүртсэн юм. ISO9000 стандарттай адил “Рио Тинто” компанийн хоёр ч удаагийн үйл ажиллагаа болон санхүүгийн аудитаар амжилттай орж бүрэн дүүрэн магадлан итгэмжлэгдсэн байгууллага юм.

НБИК ХХК нь олон улсын хэмжээний барилгын чанар, аюулгүй ажиллагааны стандартаар Монголдоо үйл ажиллагаа явуулдаг, чадварлаг боловсон хүчинтэй, 100 хувь үндэсний цөөхөн компанийн нэг юм.

 “НБИК” ХХК нь барилга угсралт, гадна инженерийн шугам сүлжээ, дотор халаалт салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт, мөн барилгын дотор гадна гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, бетон зуурмаг үйлдвэрлэлийн лаборатори, геодизийн тандалт хэмжилт чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.





НБИК ХХК

• Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, MIDTOWN OFFICE, 2-р давхар

• Утас: 98019797; 98029797
• И-мейл: info@nbik.mn
• Вебсайт: www.nbik.mn
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.