Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлчдийн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Анхны ардчилсан сонгуулийн ололт амжилт, алдаа сургамжийг бодитоор нь олон нийтэд хүргэх, энэ чиглэлийн судалгаа, мэдээллийг сайжруулах зорилгоор анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдаан зарласан билээ.

Уралдаанд сэтгүүлчид нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгээрээ идэвхтэй оролцлоо. Сэтгүүлчид уралдаанд ирүүлсэн бүтээлүүддээ Монголчууд 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулж, ард түмэн анх удаа өөрийн сонгосон нэр дэвшигчид санал өгч байсан, тухайн үед ардчиллын талаарх ойлголт тааруухан байсны дээр зориглон зохион байгуулсан сонгууль нь алдаа дутагдал, шүүмж сургамж дагуулж байсан, уг үйл явдал монголчуудын хувьд ардчилсан нийгмийн босгыг алхаж, төрийн бүх эрх ард түмний мэдэлд байхыг Үндсэн хуулиараа баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолсон байна.

Эдгээр бүтээлүүдээс шилдгүүд тодорч, сонин, сэтгүүл, сайтын төрөлд www. Аssa.mn сайтын сэтгүүлч Н.Ууганбаяр 1 дүгээр байрт, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч М.Ганцэцэг 2 дугаар байрт шалгарлаа. Уралдааны сонин, сайт, сэтгүүлийн төрөлд ирүүлсэн сэтгүүлчдийн бүтээл олон байсныг үндэслэн “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энхболд, Gogo.mn сайтын сэтгүүлч Э.Энхмаа нарын бүтээлийг тус бүр 3 дугаар байрт шалгаруулж мөнгөн шагналаар урамшуулав.

Аssa.mn сайтын сэтгүүлч Н.Ууганбаярын “Ардчилсан хувьсгалын түүхэн баримтуудыг цэгцэлье”  нийтлэл нь түүхч, судлаачдад судалгааны ажлын санаа, сэжүүр өгч асуудал дэвшүүлсэн, түүхэн бодит үнэнийг гуйвуулахгүй бичиж судлах шаардлага байгааг илэрхийлснээрээ онцлог байлаа. Мөн түүний Д.Ганзоригтой хийсэн ярилцлага анхны сонгууль явуулах үед улс төрийн намууд хэрхэн оролцож байсан, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байсан зэргийг илэрхийлсэн сонирхолтой ярилцлага болсон байв.

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч М.Ганцэцэгийн “Төрийн эрхийг ард түмэнд шилжүүлсэн анхны сонгууль” нийтлэл нь түүхийн үйл явцыг ахин сануулж, анхны ардчилсан сонгуулийн ач холбогдлыг илэрхийлсэн бол түүний “Алдаа ба оноо: ходоодноос тархи руу” нийтлэл нь ардчилсан сонгуулийн алдаан дээрээ суралцан ололт амжилт руу тэмүүлж байгааг илэрхийлсэн нийтлэл болж чаджээ.  

Телевиз, радиогийн бүтээлээс 1, 2 дугаар байр эзлэхүйц бүтээл хараахан ирээгүй тул МҮОНР-гийн “Хурд” агентлагийн “Бид бахархдаг” нэвтрүүлгийн 6 дугаар цувралыг 3 дугаар байрт шалгаруулж сэтгүүлч н.Мөнхөөд батламж, мөнгөн шагналын хамт гардууллаа.

Сошиал медиа уралдааны оролцогчдоос Б.Мягмардоржийн “Монгол Улсын Их Хурлын сонгууль” бүтээл сошиал орчинд 460 хэрэглэгч хуваалцаж түгээснээр шалгарч, Iphone 6 гар утасны эзэн боллоо.

0 Сэтгэгдэл
Bayar hurgie!!
Хамгийн их уншсан