Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сангийн сайдыг огцруулахыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10.10 цагт эхэлж, Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг танилцуулсан. Тэрбээр, Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан. Төсвийн байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах нь зөв гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь дэмжлээ. Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Б.Болор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан