Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ууганбаяр: Яарч чанаргүй уран бүтээл хийхийг хүсээгүй

Б.САРАНЧИМЭГ

Өчигдөрхөн нээлтээ хийсэн “Тайга” уран сайхны киноны зохиол 2013 онд бичигдэж, трейлэр нь хүртэл тэр ондоо цацагдсан ч өдий хүртэл үзэгчдийн хүртээл бололгүй хүлээлт үүсгээд байсан.“35 film”студи, “Nesko sound”,“NRGS visual effects”студийн хамтын бүтээл болох уг уран бүтээлийн зохиолч, найруулагчаар ажилласан Д.Ууганбаярыг “Үгийн солио” буландаа урилаа.

-“Тайга” кино киночдын тэр бүр хөндөөд байдаггүй сэдвийг барьж авсан. Анх зохиол бичих санаа хаанаас урган гарсан юм бэ?
-Янз бүрийн ид шидийн байдлаар санаа орж ирээгүй. Ярилцаж байгаад сэдвээ сонгосон. Тухайн үед буюу 2013 онд бурхан шашны эд зүйлс болон хирэгсүүр, булш ухаж төнхөх хэрэг их гарч байсныг хүмүүс санаж байгаа болов уу.  Энэ асуудал нийгэмд хараахан ил гараагүй ч тийм хүмүүс байдгийг бүгд мэддэг байсан. Тэгээд л энэ тухай кино хийж хүмүүст хүргэх нь зөв гэж бодсон.

-Киноны зураг авалт тайгад болсон шүү дээ, хэр их цаг хугацаа зарцуулсан бэ?
-Зураг авалт 20 гаруй хоног болсон.п
 
-Хоёр жилийн хугацаанд бүтээхдээ  зураг авалтад ердөө 20 хоног зарцуулсан хэрэг үү?
-Тийм, зураг авалт дуусаад л постероо хийсэн. Ингэж урт хугацаанд сунжирна гэж төлөвлөөгүй байсан учраас постероо эрт цацчихсан юм. Түүнээс хойш компьютер график, хөгжмийн ажлуудад нилээн их хугацаа зарцуулсан. Тэгээд л хоёр жилийн дараа бүтэж байгаа нь энэ. Ер нь, кино багийнхан яарч чанаргүй уран бүтээл хийхийг хүсээгүй. Тиймдээ ч хоёр жилийн хугацаа зарцуулсан хэрэг.

-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?
-Найруулагч Таванбаяр сонгон шалгаруулалт дээр ажилласан. Кастинг, дүрс сонголт бүгдийг  найруулагч маань хийгээд жүжигчдээ сонгосон. Үүний дараагаар надад танилцуулсан л даа. Жүжигчдийн сонголт таалагдсан, тэгээд л сонгосон доо.

-Киноны трейлерийг үзсэн. Саяхан олны хүртээл болсон  “Анирлагч”, “Содура”зэрэг кино уран бүтээлүүдтэй адил төсөөтэй зүйл ганц нэг байгаа санагдсан. Танай кино юугаараа онцлог болсон бэ?
-Тэдгээр кино бол тайгадаа зориулж бичсэн. Ер нь, бол тайгын амьдралыг харуулсан. Манай киноны зураг авалт тайгад болсноос цаатнууд, тэдгээрийн амьдралын тухай гарахгүй. Нэр нь “Тайга” болохоос биш энгийн л нэг ой дотор болж байгаа үйл явдал юм. Түүнчлэн сүүлийн үед бөөгийн зан үйл их дэлгэрч байгаа. Худалч хүнд айл болгон бөөтэй болж. Өөрийгөө бөө гээд бодчихсон, цоллочихсон, үнэн, худал нь мэдэгдэхгүй маш олон хүн байна.  Тэдгээрийг цаагуураа шүүмжилсэн утга агуулгатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан