Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10-14-ний өдрүүдэд УИХ-аар хэлэлцэх асуудал, хуваарь


НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

    Монгол Улсын 2008-2014 оны төсөвт тусгагдсан, ажил нь бүрэн хийгдэж дууссан, векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

    Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

08 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

    Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 11-ний Мягмар гарагт Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа:

    Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.

ТАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд :

Хэлэлцэх асуудал:

    Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, эцсийн хэлэлцүүлэг/.

ЗУРГАА.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа:

    Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, эцсийн хэлэлцүүлэг/.

Жич: Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батална.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан