Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол зураачид уран бүтээлийн эрэлд

Киргиз улсад өнгөрсөн зургадугаар сард  зохион байгуулагдсан олон улсын урлагийн нэгдсэн үзэсгэлэнд эх орноо төлөөлж  уран бүтээлч Х.Содномцэрэн, Б.Баасансүрэн, Д.Булгантуяа, М.Ган-Очир, Б.Мөнхбаатар, Б.Мягмарлхам нарын залуус амжилттай оролцож, Төв Ази, Монголын соёл болон түүхийн онцлог, ижил төстэй талуудыг өөрсдийн өвөрмөц өнгө аястай уран бүтээлээрээ тодруулж харуулахыг зорьсон гэдэг. Тус үзэсгэлэнд Киргиз, Буриад болон Тажикстан, Якут улсын зураачид оролцсон талаар уран бүтээлчид маань өмнө нь ярьж байсан удаатай. Тэгвэл дээрх үзэсгэлэнд оролцсон манай уран бүтээлчид хамтарч Монголынхоо үзэгчдэд зориулж “Монгол зураачид уран бүтээлийн эрэлд” хэмээх өвөрмөц содон нэртэй үзэсгэлэнгээ Караван Арт галарейд дэлгэжээ. Нээлтээ хийсэн даруйдаа хүмүүсээс харамгүй урмын үг сонссон уран бүтээлчдийн маань үзэсгэлэн маргааш өндөрлөх юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан