Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамаарал: Н.Энхбаяр ба Өршөөлийн хууль

Б.ШИРНЭН

Тэр ирлээ. Тэр буцлаа. Эргэн ирлээ. Ингэх бүрийдээ улс төрд өөрийнх орон зай оршсоор байгааг баталдаг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ удаад бүрмөсөн ирэв үү?… Магадгүй, тийм байх. Гэмт хэрэгт буруутгагдаж, шүүхээр ял сонссон ч, уучлагдсан ч Монголын лидер улстөрчдийн тэргүүн эгнээнээс мултарч үзээгүй түүнд жинхэнэ лидер гэдгээ батлахад жил гаруйн л хугацаа бий. Хангалттай урт биш учраас дахин ирж, буцах зай бараг л байхгүй гэсэн үг. Гэхдээ улс төрд түүнд лидер байхад, дахин хошуучилж, “Монгол Улсаа хөгжүүлж өшөөгөө авах” амлалтаа биелүүлэхэд ганцхан саад бий. Тэр нь сонгогчдын итгэлийг олж авах эсвэл өөрийгөө гэм буруугүй мэтээр батлах гэж оролдох бус харин одоогийн хууль эрхзүйн орчныг өөрт ашигтайгаар эргүүлэх юм. Тэгвэл шударга шүүхээр шүүлгэж, гэмт буруугаа сонч, эцэстээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гэм буруугаа өчин, уучлал хүссэн өөрийн чөдрөө тэр хэрхэн тайлах вэ.

“Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд л уучлал үзүүлдэг”

Ингэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Логик утгаараа бол Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэм буруутай. Бас уучлал үзүүлсэн хүнийг ялгүйд тооцох тухай үг өгүүлбэр, Эрүүгийн хуулийн ялтай байдалд ямар нэг байдлаар тусаагүй байдаг. Харин сонгуулийн тухай хуульд “Сонгуульд Сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй” гэж байгаа ч ямар нэг байдлаар ял шийтгэл эдэлж байсан хүнд хамаагүй.

Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн Нэр дэвшүүлэх нийтлэг журмын 26.4.2-т “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэжээ. Өөрөөр хэлбэл, ял шийтгүүлж байсан ч шүүхээс эсвэл өршөөлөөр тухайн хүнийг ял шийтгүүлж байгаагүйд тооцно гэсэн үг. 

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуульд “ялгүйд тооцогдох хугацаа”-г өршөөлийн хуульд хамруулахаар тусгасан нь Н.Энхбаярын намтарт ямар нэг байдлаар ял шийтгүүлж байгаагүй гэж тусна. Түүний нийгэмд учруулсан хохирол болоод үйлдсэн хэргээс шалтгаалан ялгүйд тооцогдох хугацаа нь 2017 оны сүүлээр гэдэг. Гэвч, Өршөөлийн хуульд “ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн ялгүйд тооцогдохоор байгаа” нь Н.Энхбаярын эргэн ирэлт болоод Өршөөлийн хууль батлагдсан хоёр цаг хугацааны хувьд зүгээр нэг таарсан гэдгээс өөр зүйлийг хэлж байгаа юм.

Хэдийгээр

•Ял шийтгэл эдэлж байгааг ялаас бүрэн чөлөөлөх
•Ял шийтгэлээс нь тодорхой хугацааг хасах
•Ял эдэлсэн буюу ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн иргэний ял шийтгэлтэй гэж тооцох хугацааг нь байхгүй болгох гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдаж байгаа Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрхээ эдэлнэ гэж хэлсэн ч хориг хүлээж авах эсэх нь УИХ-аас бүрэн шалтгаалж байна. Тухайлбал, МАН-ыг Засгийн газраас гаргаснаас хойш АН-тай илүү ойр ажиллаж байгаа “Шударга ёс” эвсэл бүхэлдээ Н.Энхбаярынх гэж болохоор бодлоготой. Тиймээс тус эвслийн УИХ-ын 10 суудал бүхэлдээ Ерөнхийлөгчийн хоригийн эсрэг кнопдоно гэсэн үг. Мөн АН-ын бүлэг, ээлжит бусаар хэлэлцэж байгаа асуудлыг бүгдийг нь дэмжихийг УИХ-д суудалтай намынхаа гишүүдэд үүрэгдсэн. Энэ нь дор хаяж, 30 санал. Өршөөлийн хуулийг шүүмжилж байгаа Х.Тэмүүжин, бас бус Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмждэг болоод чуулганы хуралдаанд суудаггүй гишүүдийг ихээр бодож хасвал шүү дээ. Ингээд бодохоор Өршөөлийн хуулийн хоригийг доод тал нь 40 гишүүн хүлээж авахгүй байх магадлалтай байгаа юм.     
Тэгвэл Үндсэн хуулийн 33.1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэжээ. МАН-ыг Засгаасаа гаргаж сөрөг хүчин болгосон, “Шударга ёс” эвсэлтэй сайдын суудлаа ч тохиролцоогүй АН-ынханд дарамт их бий. Н.Энхбаяр болоод түүний намынханд энэ нь давуу байдал олгож ч мэдэх юм.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн хоригийг 76 гишүүний 2/3 нь дэмжихгүй байхад хууль хэрэгжинэ гэвэл ердөө (1/3+нэг гишүүн) хоригийг хүлээн авах бололцоотой гэсэн үг. Энэ нь УИХ-д суудалтай МАН-ын 26 гишүүн хоригийг хүлээж авахад л, АН болоод, “Шударга ёс” эвслийн зүтгүүлсэн Өршөөлийн хуульд хориг тавигдана гэсэн үг. Нэг талаараа МАН-аас хувь заяа нь шийдэгдэх мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр тус намын гишүүд бүгдээрээ Өршөөлийн хуулийг дэмжихгүй юу, гэдэг асуудал бий. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болоод тус намын генсек Ж.Мөнхбат Өршөөлийн хууль батлагдсаны дараа мэдэгдэл хийхдээ, “Төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо, ээлжит бус чуулганы халхавч дор. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулийг АН болон “Шударга ёс” эвслийнхэн хүний олноор түрээ барин, хүчээр баталлаа” гэсэн нь бий.

Гэхдээ тус намд Н.Энхбаяр гэдэг хүнийг ирэх сонгуульд өрсөлдүүлэхгүй байхаас гадна үүнтэй зөрчилдөх ашиг сонирхол байх боломжтой. Жишээлбэл, МАН-ыг засаг барьж байх үед Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр. Хотын дарга асан Ц.Батбаяр бол МАН угшилтай авлига албан тушаалын хэргээр буруутгагдсан хүмүүсийн ердөө нэг жишээ. Өөрөөр хэлбэл, ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн болоод ялаас чөлөөлөгдөх, ял хөнгөрүүлэх олон зуун хүн дунд МАН-ын угшилтай хэдэн хүн байгааг тааварлах боломжгүй. Тиймээс Өршөөлийн хуулийг дэмжихгүй байгаа МАН 26 гишүүн 26-уулаа ирээд, Өршөөлийн хуульд хориг тавиулахад амаргүй байгаа байх. Юутай ч, дахин зарлагдах ээлжит бус чуулган Н.Энхбаярын үлдэх, буцахыг шийдэх нь. Бас хориг хүлээж авах эсэхээс хамааран Өршөөлийн хуульд МАН-ын ашиг сонирхол орсон эсэхийг тааварлаж болох нь.

0 Сэтгэгдэл
ene enkhbayar gej ystoi ichdeggvi nuhur bna aa urshuuliin huuliin surgaarl gvigeed irj genee tegeed ter shan solongos ulsdaa amidraad bj bail daa chamaar mongol uls dutahgvi bh mongolooos zail
ene enkhbayar gej ystoi ichdeggvi nuhur bna aa urshuuliin huuliin surgaarl gvigeed irj genee tegeed ter shan solongos ulsdaa amidraad bj bail daa chamaar mongol uls dutahgvi bh mongolooos zail
ene enkhbayar gej ystoi ichdeggvi nuhur bna aa urshuuliin huuliin surgaarl gvigeed irj genee tegeed ter shan solongos ulsdaa amidraad bj bail daa chamaar mongol uls dutahgvi bh mongolooos zail
zaa ystoi medehgvil ym bna oligtoihon ajlaa hiij bsan bol yu gej awligiin heregt holbogdoj bhaw dee araich dee manai mongoliihon iim ergvv hvnd itgej suuh gej dee awliga awsan l bol awsan sh dee ih baga ni hamaagvi sh dee
zaa ystoi medehgvil ym bna oligtoihon ajlaa hiij bsan bol yu gej awligiin heregt holbogdoj bhaw dee araich dee manai mongoliihon iim ergvv hvnd itgej suuh gej dee awliga awsan l bol awsan sh dee ih baga ni hamaagvi sh dee
enhbayr bol shudarga eh oronch .tvvniig helmegdvvlj bn.
enhbayr uls turd orvol manangiin avilagchid budaa. ted shees ***** ni goojij bn.
Хамгийн их уншсан