Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтны экспорт 45 хувиар өслөө

Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасаар буй. Иймд манай улсын экспортын орлого өнгөрсөн сарын байдлаар 4.3 хувиар буурсныг Үндэсний ститикийн хорооны судалгаанаас үзэж болно. Алтны экспорт 4.6 тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 45 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд алтны экспортыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 180 сая гаруй ам.доллар болж байна. Зэсийн баяжмал манай улсын экспортын 70 орчим хувийг бүрдүүлдэг. Ингээд 784 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь 1.3 тэрбум гаруй ам.долларын үнэ хүрэв.
Цайрын экспорт сүүлийн жилүүдэд буурч байсан бол энэ онд 40 хувиар нэмэгдэж, 81 сая ам.доллар болжээ. Нүүрс, газрын тосны экспортын хэмжээ, орлого буурлаа.  Ашигт малтмалын газрын мэдээллээр 14 сая тонн нүүрс олборлож 8.1 сая тонныг нь экспортолсон байна. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал олборлолт 112, экспорт 76.6 хувьтай байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан