Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улсын алт, зэс, төмрийн нөөц нэмэгдэв

Сүүлийн хоёр жилд геологийн судалгаанд зарцуулах улсын төсвийн хөрөнгө нэмэгдэж ирсэн. Тухайлбал, 2013 онд 7.3, өнгөрсөн онд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгвэл энэ жил 11.3 тэрбум төгрөг болгосон. Энэ нь геологийн судалгаанд зарцуулах төсвийн мөнгийг 280 хувиар нэмэгдүүлсэн явдал. Одоогоор геологийн судалгааны ажил гүйцэтгэсэн компаниудад 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж. Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлснээр улсын нөөцийн сан нэмэгдээд байна. Тухайлбал, алтны 60 гаруй илрэл, 240 гаруй эрдэсжсэн цэг тогтоов. Үүний  таамаг  нөөц нь  1946  тонн. Зэсийн  80 илрэл, 300 эрдэсжсэн цэг  илрүүлж,   2.3 сая тонн нөөц бий хэмээн үзэв. Төмрийн 55 илрэл, 210  эрдэсжсэн цэгт  4.6 сая тонн нөөц илрүүлсэн аж. Мөнгөний 30 гаруй илрэл, 80 гаруй эрдэсжсэн цэг  олов. Энд  107.7 тонн мөнгө бий. Хүрэн нүүрсний 13 илрэлд  21.7 сая тонн нөөц олжээ. Шатдаг занарын гурван  илрэлд  206.6 мянган тонн баялаг байгааг илрүүлж улсын геологийн фондод бүртгүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан